Бүтээлийн нэр
Монгол Улсын хууль тогтоох ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал: Хууль тогтоомжийн төлөвлөлт ба хэрэгжилт
Тэмдэглэл
Отгонтэнгэр их сургуулиас зохион байгуулсан “Нийгэм эдийн засгийн тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам-2025” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд танилцуулсан илтгэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Хууль зүйн техник
Бүтээлийн товч
Монгол Улсын Их Хурал (“УИХ”)-ын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд нийт 1838 хууль батлагдсан бөгөөд нэг удаагийн ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын тов дараалалд дундажаар 64.5 орчим хуулийн төслийг тусгаж байжээ. Энэ нь 2008 оноос хойших өмнөх дөрвөн удаагийн парламентай харьцуулахад дундажаар 40.6 хуулийн төслөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн тус бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар (“ЗГ”)-аас нийт 37 хуулийн төслийг УИХ-д яаралтайгаар өргөн мэдүүлснийг эцэслэн баталсан байна. Харин МУИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” (“Үндсэн чиглэл”)-д нийт 153 хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн боловч тэдгээрийн ердөө 34.6 хувийг батлуулсан бөгөөд 44.4 хувийг огт боловсруулаагүй байна. Нэгтгэн дүгнэвэл, хууль тогтоомжийн төслийг эрчтэйгээр боловсруулж, хэлэлцэн баталж байгаа боловч эдгээр ажиллагаа нь хууль тогтоомжийн төлөвлөлт буюу Үндсэн чиглэлтэй нийцэхгүй байна. Иймд энэхүү судалгааны хүрээнд УИХ-ын найм дахь удаагийн парламентийн бүрэн эрхийн хугацаанд хууль тогтоомжийн төлөвлөлт, түүний хэрэгжилтийн байдлыг тоон үзүүлэлтэд тулгуурлан шинжилж, тулгамдаж буй асуудлыг илрүүлэн, санал зөвлөмж дэвшүүлэх зорилготой болно.
Түлхүүр үг
хууль тогтоомжийн төлөвлөлт, хууль бүтээх ажиллагааны чанар, хууль санаачлагч, оновчтой байдал
Бичигдсэн огноо
2025-04-16
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-05-26
Товч мэдээлэл үзсэн
203
Бүрэн эхээр нь үзсэн
Эшлэлийн тоо
19
Санал болгож буй эшлэлийн загвар
Р.Оюундэлгэр “Монгол Улсын хууль тогтоох ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал: Хууль тогтоомжийн төлөвлөлт ба хэрэгжилт” (2025), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2404
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. МУИХТГ, 2023.03.06, ТГ-02/250 тоот “Хариу хүргүүлэх тухай албан бичиг”

2. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn-д 2008 оноос өмнөх үеийн парламентийн нэг удаагийн ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов бүрэн байршаагүй тул 2008 оноос хойш байршсан мэдээллийг ашиглав.

3. European Assistance Mission to the Albanian Justice System (2006). Law Drafting Manual: A Guide to the Legislative Process in Albania. https://ial-online.org/wp-content/uploads/2018/05/Rep.-Albania.pdf, page 31

4. Хууль тогтоомжийн тухай хууль (2015) 7.1, 7.2

5. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль (2020) 4.1.8."Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр" гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго, зорилтод нийцсэн, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичгийг хэлнэ. 6.8.Дунд хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр байна.

6. Монгол Улсын Үндсэн хууль (1992) Гучин наймдугаар зүйлийн 1

7. European Assistance Mission to the Albanian Justice System (2006). Law Drafting Manual: A Guide to the Legislative Process in Albania. https://ial-online.org/wp-content/uploads/2018/05/Rep.-Albania.pdf, page 32

8. Тухайн хуулийн төслийг боловсруулсан эсэхийг парламентийн 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд нээлттэй, ил тод байршуулсан эсэх үзүүлэлтээр хэмжсэн болно.

9. Р.Оюундэлгэр, Б. Ариунзаяа (2024). Хууль тогтоомжийн төслийн ил тод байдал ба олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт. Нээлттэй нийгэм форум. https://forum.mn/product/459176, 49 дэх тал   

10. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай (2023) https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861629711

11. Juha Kettinen, Urho Lintinen, Lassi Köppä, Elina Lindström (2023). Quality Indicators of the Law Drafting Process in Finland: Towards High Quality Law Drafting. Publications of the Governments’s analysis, assessment and research activities. https://julkaisut.valtioneuvosto.fi/bitstream/handle/10024/164973/VNTEAS_2023_37.pdf?sequence=1&isAllowed=y&__cf_chl_rt_tk=SRCbJI5D_VsDQrYtaAGW0.dJWbeZYwb_VfUUGsBQR.k-1744631301-1.0.1.1-aGVqwMO3Ur2NL4RrzxVzXJLwdoxz1YSAUGS7JP.aYg4, page 24

12. European Assistance Mission to the Albanian Justice System (2006). Law Drafting Manual: A Guide to the Legislative Process in Albania. https://ial-online.org/wp-content/uploads/2018/05/Rep.-Albania.pdf, page 4-5 and 10

13. "Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай" тогтоолын төслийг УИХ-ын 2013 оны 66 дугаар тогтоолоор буцаасан буюу 2012-2016 оны парламентийн бүрэн эрхийн хугацаанд Үндсэн чиглэл батлаагүй байна.

14. Хууль тогтоомжийн тухай хууль (2015) 12.2.Энэ хуулийн 12.1.2-12.1.6-д заасан аргачлал нь дараахь хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй: 12.2.17.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-д заасан хууль тогтоомжийн төсөл гэж заасан.

15. О.Мөнхцэцэг, С.Билгүүн (2024). Хууль тогтоомжийг олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр хэлэлцэн батлах зохицуулалт, анхаарах асуудал – Бодлогын асуудал №48. Нээлттэй нийгэм форум. https://forum.mn/product/434676, 1 дэх тал

16. Мөн тэнд. 2 дахь тал

17. Жишээлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай (5 хоног), Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай (3 хоног), Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай (2 хоног) зэрэг хуулийн төслүүдийг маш богино хугацаанд баталсан байна.

18. Үүнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (375 хоног); Аялал жуулчлалын тухай /шинэчилсэн найруулга/ (157 хоног), Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ (194 хоног) зэрэг хамаарч байна.