“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
1 week ago

Монголын Хуульчдын холбоо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс санаачлан “ХИЙМЭЛ ОЮУН БА ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Тус хурлыг нээж ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал М.Эрдэнэбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү, БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Хан Ён Сү нар үг хэлсэн бөгөөд хуралд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү, МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны Тэргүүн, шүүгч Г.Даваадорж, БНСУ-ын Хууль тогтоомжийн яамны Хууль тогтоомжийн хамтын ажиллагааны газрын захирал Пак Суни, ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал М.Эрдэнэбаяр, УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн судалгааны албаны дарга, ахлах прокурор Б.Мөнхдорж, Дотоод хэргийн их сургуулийн докторант З.Сансарзолбоо, Ханнс Зайдел сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк, Сингапур улсын Хэвлэл мэдээлэл, хөгжлийн газрын Хиймэл оюун, аюулгүй байдлын ахлах менежер Даршини Рамиа нар илтгэл хэлэлцүүлж, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Амарсанаа чиглүүлэгчээр оролцлоо.
Мөн Хүний эрхийн Үндэсний комиссийн гишүүн Б.Энхболд, БНСУ-ын Төрийн өмчит хууль зүйн судалгааны хүрээлэнгийн Инноваци, санхүү, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Пак Сэ Хүнь, Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы гишүүн Ж.Болдбаатар нар тус сэдвийн хүрээнд Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй асуудлуудыг талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, хэлэлцүүлэгчээр оролцжээ.
Эх сурвалж: mglbar.mn
Жич: Олон улсын эрдэм шинжилгээний хурлын бичлэгийг Монголын Хуульчдын холбооны пэйж хуудсаас авч байршуулав.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
1 week ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
1 week ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-26 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !