Бүтээлийн нэр
Хууль тайлбарлах аргуудын түүхэн хөгжилд хийсэн критик анализ
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Эрх зүйн онол & Философи, Үндсэн хуулийн эрх зүй, Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Хууль тайлбарлах арга зүйг хуульчид тэр дундаа шүүгчид заавал эзэмшиж, төгөлдөржүүлэх ёстой билээ. “Шүүгч хууль хэрэглэнэ гэдэг нь тайлбарлахын нэр юм. Энэ явцад мэдээж эрх зүйн үр дагавар үүсгэнэ. Түүнийг хэрэг, маргаан шийдлээ, шийдвэр гаргалаа гэж үздэг.” Тэгэхээр шүүхийн шийдвэр бол тухайн шүүгч (шүүгчдийн) хуулийг хэрхэн ойлгож, түүндээ тохирсон ямар тайлбарыг хэрэглэж байгаа тухай бөгөөд үүнээс шалтгаалан нийгэм нь хэр эрүүл байгааг шинжиж болно. Энэхүү эрдэм шинжилгээний эсээ (өгүүлэл?) нь тэрхүү хуульчид болон шүүгчдийн хууль тайлбарлахдаа ашигладаг аргуудыг түүхэн болон харьцуулсан судалгааны аргаар шинжлэн судалж критик анализ хийнэ. Эртний Ромын эзэнт гүрний дэлхийн түүхэнд үзүүлсэн хамгийн чухал 3-н нөлөөнүүдийн нэг нь тэдний зохиосон бичмэл хуулиуд юм. Хамгийн анхных нь МЭӨ IV-V зуунд харъяалагдах бөгөөд XII хавтангийн хууль хэмээн түүхэнд нэрлэгдэн үлджээ. Ромчууд зөвхөн хууль гаргаад орхих бус харин тухайн хуульдаа тайлбар хийх оролдлогуудыг хийж байсан нь тухайн үеийн шилдэг хуульчид болох “Юлиан, Цельс, Паулус”4 зэргээс харж болохоор байна. Ромын эзэнт гүрний бутралын дараагаар Европ тив эртний Грек, Ромын соёл иргэншлээс тасарч, ард олон нь өвчин зовлонд сая саяараа нэрвэгдэж, хүн амын ихэнх нь бичиг үсэг боловсролгүй үетэй золгосон нь түүхэнд дундад зууны үе (medieval age) хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Энэ үед бичиг үсэг мэддэг, боловсролтой давхраа нь санваартан болон шашны номлогчид байсан бөгөөд XIII зууны дунд үед философич, сэйент Томас Аквинос Ром болон Грекийн эрх зүйн онол, философийн үзэл санааг өөрийн зохиол бүтээлд түлхүү ашиглаж байсан юм. Энэ нь Ромын эрх зүй Европт ахин сэргэхэд жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд европын анхны хуулийн сургуулийн оюутнууд нь Ромын хуулиудыг цээжилж бэлтгэгддэг байжээ. Үүний дараагаар XVIII-XIX зууны үед Фридрих Карл Фон Савинны хэмээх эрхэм хууль тайлбарлах аргуудыг нэгдсэн системд оруулж хуваасан бөгөөд дотор нь Хэл зүйн эсвэл үгчилсэн (Grammatical), Түүхчилсэн эсвэл Угчилсан (Historical), Агуулгын эсвэл Логик (Logical), Системчилсэн буюу зорилгын (Systematic) хэмээн 4 ангилсан байна. Түүний дараагаар хууль зүйн шинжлэх ухаанд хууль тайлбарлах аргыг онолын хэмжээнд гаргаж тавьсан хүн бол XX-XXI-р зууны эрх зүйн философич Рональд Дворкин байлаа. Түүнийхээр шүүгчид эрх зүйг тайлбарлахдаа агуулгын тэр дундаа ёс суртахууны тайлбар хийх нь зөв бөгөөд хууль гэдэг бол зөвхөн өмнө нь шийдэгдсэн прэцидент болон конвенц биш аж. Зарчим (principle) болон Бодлого (policy) хоёр хууль болдог хэмээн үзсэнээрээ хууль зүйн позитивизм, ялангуяа Х.Хартын онолын шүүгчтэй холбогдох хэсэгт хүчтэй шүүмжийг (магадгүй няцаалт) өгч чадсан юм. Энэхүү өгүүллийн сүүлийн хэсэгт Рональд Дворкины онол хэр зэрэг үндэслэлтэй эсэх дээр (судлаачийн зүгээс) анализ хийх бөгөөд шүүх (үндсэн хуулийн цэц мөн орно) ямар байдлаар хууль тайлбарлавал зохих талаарх дүгнэлтийг өгөх болно.
Түлхүүр үг
хууль, эрх зүй, шүүх, шүүгч хууль тайлбарлах, хуулийн тайлбар, хууль тайбарлах арга, ёс суртахууны тайлбар
Бичигдсэн огноо
2019-12-25
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-05-27
Товч мэдээлэл үзсэн
366
Бүрэн эхээр нь үзсэн
12
Эшлэлийн тоо
34
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Лхагважаргал “Хууль тайлбарлах аргуудын түүхэн хөгжилд хийсэн критик анализ” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2407
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

3 Лүндэндорж.Н, Шүүх эрх мэдэл, УБ хот 2017 он, 34-р тал

4 Адомэйт/ Хэньшэн, Эрх зүйн онол, УБ хот 2017 он, 56- 58, Герман хэлнээс орч: Дөлгөөн.Г, Энхбүрд.Ж

5 Баярсайхан.Д, Эрх зүйн онол, УБ хот 2010 он, 203-р тал

6 Нямсүрэн.Ч, Эрх зүйн ерөнхий онол, УБ хот 2010 он, 338-39.

7 Лүндэндорж.Н, Шүүх эрх мэдэл, УБ хот 2017 он, 34-р тал

8 Өнөрбаяр.Ч, Үндсэн хуульт ёсны хөгжил, түүний чиг хандлага, УБ хот 2014 он, 91-р тал

9 XII хүснэгтийн хууль дахь I-р хүснэгтийн 1, 2, 6, II-р хүснэгтийн 1, 3-р заалтуудыг тус тус харна уу.

10 Peter Stein, Roman Law in European History, Cambridge University press 2004, pp7

11 ‘Хуулийн зүйл заалт ойлгомжтой бол хуульд тайлбар хэрэггүй’ гэсэн утгатай Латин хэлц.

12 Сэлэнгэ.Х, Ромын эрх зүй, УБ хот 2019 он, 3 дахь хэвлэл, 128-р талын орчуулгаар буулгав.

13 Peter Stein, Roman Law in European History, Cambridge University Press 2004, pp 7-8

14 Адомэйт/ Хэньшэн, Эрх зүйн онол, УБ хот 2017 он, 57-р тал, Герман хэлнээс орч: Дөлгөөн.Г, Энхбүрд.Ж

15 Мөн тэнд

16 Нямсүрэн.Ч, Эрх зүйн ерөнхий онол, УБ хот 2010 он, 339-р тал.

17 Jaochim Ruckert, Fridriech Carl von Savigni, the Legal Method, and the Modernity of Law, Lecture given in

Tartu in March 2006, p58. Эндээс үзэх боломжтой

https://www.juridicainternational.eu/public/pdf/ji_2006_1_55.pdf

18 Саруул.Т, Эрх зүй хэрэглэх арга зүй, УБ хот 2014 он, 65-р тал

19 Саруул.Т, Эрх зүй хэрэглэх арга зүй, УБ хот 2014 он, 75-р тал

20 Баярсайхан.Д, Эрх зүйн онол, УБ хот 2010 он, 202-р тал

21 Үзэл санаа гэх үгийг ёс суртахууны тайлбар дээр дэлгэрүүлэн авч үзнэ.

22 Үндсэн Хуулийн 16.13

23 Саруул.Т, Эрх зүй хэрэглэх арга зүй, УБ хот 2014 он, 68-р тал

24 Батсуурь.М, Өнөрбаяр.Ч, Эрх зүйт ёс, УБ хот 2010 он, 18-р тал

25 Саруул.Т, Эрх зүй хэрэглэх арга зүй, УБ хот 2014 он, 70-р тал

26 О.Мөнхсайхан, Үндсэн хуульд ёс суртахууны тайлбар хийх нь (өгүүлэл), УБ хот 2016 он, 39-р тал

27 Баярсайхан.Д, Эрх зүйн онол, УБ хот 2010 он, 202-03-р тал.

28 О.Мөнхсайхан, Үндсэн хуульд ёс суртахууны тайлбар хийх нь (өгүүлэл), УБ хот 2016 он, 17-р тал

29 Хуулийн эзэнт гүрэн номондоо хууль зүйн позитивизмыг төлөөлүүлэн хэрэглэсэн нэршлээр нь хэрэглэв.

30 Анхлан улс төрийн философид “concept-үзэл санаа, conception-үзэл баримтлал” хэмээн хэрэглэгддэг

байсан бөгөөд үүнийг нь Дворкин эрх зүйн философид авч хэрэглэсэн аж. Монголд Др.Батчулуун багш

ойлголт болон ухагдахуун гэж улс төрийн философийн ном зохиолуудад орчуулж хэвшсэн хэдий ч үзэл

санаа, үзэл баримтлал хэмээн буулгасан проф.Мөнхсайхан багшийн орчуулга эрх зүйн философид илүүтэй

нийцтэй юмшиг санагдав.

31 ҮХ-ийн 14.1, 16.13-р зүйл.

32 Адам Свифт. Улс төрийн философи, УБ хот 2014 он, Орч:Батчулуун.Б, 25-46-р талыг үзнэ үү.

33 О.Мөнхсайхан, Үндсэн хуульд ёс суртахууны тайлбар хийх нь (өгүүлэл), УБ хот 2016 он, 22-р тал

34 О.Мөнхсайхан, Үндсэн хуульд ёс суртахууны тайлбар хийх нь (өгүүлэл), УБ хот 2016 он, 50-р талыг үзнэ үү.