Бүтээлийн нэр
ХМХ | Үл хөдлөх эд хөрөнгөд ипотек тогтоож “буцаан худалдан авах үүрэг ногдуулах” боломжтой юу ?
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Иргэний эрх зүй,
Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч
“Ө У Г” ХХК нь “Т Б” ХК-тай 2016.06.30-ны өдөр 12/16-87 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “А Э Д Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, “И” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаалж, 3 ширхэг экскаваторыг фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Т Б” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.14-ний өдрийн 176 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөлт оруулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба хяналтын шатны шүүхийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн.
Эдгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг 5,861,741,499 төгрөгөөр тогтоосон боловч 2021.12.27-ны өдрийн “Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ээр барьцаа хөрөнгөөр хангах үүргийн дүнг 2,000,000,000 төгрөгөөр нэмж 7,861,741,499 төгрөг байхаар тохирсон байна. Энэ гэрээнд үндсэн үүргийн зээлдэгч, зээлдүүлэгч, барьцааны хөрөнгийн өмчлөгч нар тус тус оролцон гарын үсэг зурж, гэрээг бичгээр байгуулжээ.
Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу 2016.06.30-ны өдрийн 12/16-87 дугаартай зээлийн гэрээний барьцаанд тавигдсан байсан “А Э Д Э” ХХК-ийн өмчлөлийн 19,293 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 3 бүлэгт хуваасан. Улмаар 1,395.76 м.кв талбайтай нэгдүгээр бүлэг хөрөнгийг 17 ширхэг бие даасан үл хөдлөх эд хөрөнгө болгон салган бүртгэж, дээр дурдсан 7,861,741,499 төгрөгийн зээлийн үүрэгт тооцон “Т Б” ХК-ийн өмчлөлд шилжүүлжээ.
Харин хоёрдугаар бүлэг хөрөнгө болох 9,781.4 м.кв талбайтай хэсгийг барьцаанаас чөлөөлж, гуравдугаар бүлэг хөрөнгө болох 8,169.4 м.кв талбайтай хөрөнгийг нэгдүгээр бүлэгт хамаарах 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдаж авах хүртэл хугацаанд “Т Б” ХК барьцаалахаар тус тус харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл: Барьцаагаар хангагдах үүрэг өмч шилжүүлснээр дууссан тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх ёстой. Зээлийн үүрэгт тооцон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээг дарамталж байгуулсан, хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл. Шүүхийн шийдвэр, магадлалаар 5,861,741,499 төгрөгийн төлбөр төлөхөөр заасан атал уг төлбөр дээр 2,000,000,000 төгрөгийг нэмж тооцон 7,861,741,499 төгрөгийн дүнтэйгээр зээлийн өр төлбөрийг тооцохоор гэрээнд тусгасан.
Хариуцагчийн хариу тайлбар: 2019.11.06-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй зээлийн дүнгээр буюу 5,861,741,499 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч шүүхээр маргаж байгаа 5,8 тэрбум төгрөг болон үлдэгдэл 2 тэрбум төгрөгийн үндсэн зээл нийт 7,8 тэрбум төгрөгт тооцон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх саналтайгаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд үндэслэлгүйгээр 2,0 тэрбум төгрөг нэмсэн зүйл байхгүй. Банк гэрээгээ цуцлаагүй, зөвхөн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг л нэхэмжилсэн. Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дарамталж байгуулаагүй. Гэрээний нөхцөлийг бүрэн танилцуулсан, талууд чөлөөтэй харилцан тохирч байгуулсан тул гэрээ хууль зөрчөөгүй.
Гэрээний дагуу 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн дотор буцаан худалдаж авна гэсэн боловч нэгийг ч аваагүй. “Т Б” ХК 15 үл хөдлөх хөрөнгийг хөнгөлөлттэй нөхцөлийн зээл гаргаж өөрсдөө худалдсан, 2 обьект үлдсэн, үүнийгээ өөрсдөө авна гэж хэлээд заруулдаггүй. Эрхээ эдлээд зарах гэхээр авсан хүнд нь хохиролтой болох гээд байна. Зээлийг хөрөнгөөрөө хаасан боловч банкны зүгээс барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж үзэж байгаа. Энэ 2 байраа буцаан авч гэрээний 3.7, 2.1 дэх заалтуудыг хэрэгжүүлбэл бусад барьцаа хөрөнгийг чөлөөлнө.
Түлхүүр үг
ипотек, үл хөдлөх эд хөрөнгө, буцаан худалдан авах, үүрэг ногдуулах, өмчлөх эрх, илтэд хохиролтой, иргэний гүйлгээ, гуравдагч этгээд
Бичигдсэн огноо
2025-05-26
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-05-26
Товч мэдээлэл үзсэн
136
Бүрэн эхээр нь үзсэн
5
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Үл хөдлөх эд хөрөнгөд ипотек тогтоож “буцаан худалдан авах үүрэг ногдуулах” боломжтой юу ?” (2025), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2409
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 day ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
1 week ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !