Захиргааны байгууллагаас гаргасан улс төрийн шийдвэрийг шүүх хянахгүй
Туршилтаар
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж, сумын Засаг дарга Ц.У-г огцруулах санал гаргаж, уг саналыг үндэслэн аймгийн Засаг даргаас Ц.У-г огцруулах захирамж гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.У нь “...шүүхээс гэм буруутай талаар тогтоогоогүй, хууль журам зөрчөөгүй байхад огцруулах санал гаргасан” гэж, хариуцагчаас “Засаг даргыг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж Хурлын төлөөлөгчдийн олонх санал гаргасан, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн” гэж тус тус маргасан.
Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд “... захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд төрийн ардчилсан зарчмын дагуу олонхоор шийдвэрлэсэн, ялангуяа Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд чиг үүргээ биелүүлсэн эсэх зэрэг бодлого (улс төр)-ын шийдвэрт шүүх эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс “... нэхэмжлэгчийг ямар чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлээгүй, ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар хариуцагчаас тодруулаагүй, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл тус бүрд бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай” гэж үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.
Энэ тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан “Засаг даргыг огцруулах тухай” санал нь Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр, энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх эрхийг дээд шатны Засаг даргад ямар нэгэн шалгуургүйгээр олгосон байх тул шүүх Засаг даргыг огцруулсан шийдвэрүүдэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь Хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхээр хязгаарлагдана. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ц.Сарантуяа: Цэц үндсэн эрхийг хамгаалах нь Үндсэн хуулийг хамгаалахтай агаар нэг
10 hours ago
Т.Алтангэрэл: Цэц одоогийнх шиг, хийсвэр хяналт хэрэгжүүлбэл Үндсэн хууль ард түмний хууль болж чадахгүй
22 hours ago
legal talk+ №01 – Шүүх нээлттэй юу?
1 day ago
The 𝟓 𝐭𝐡 international conference on the fundamental issues of constitutional, administrative and economic law
4 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Цар тахлын улмаас орон сууцны барилгын төсөвт өртөг нэмэгдсэн тохиолдолд талууд эрсдэлийг хариуцах асуудал
2024-03-29
-
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчимд захирагдана
2024-03-22
-
“Залилах” гэмт хэргийг хөрөнгө завших гэмт хэрэг болон иргэний эрх зүйн гэрээний маргаанаас ялгах нь
2024-03-20
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-03-29 Сэтгүүлдуудаж байна ! -
Шүрэнцэцэгийн Алтансоёмбо
2024-03-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy .
2024-03-25 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум
2024-03-22 Судалгааны тайландуудаж байна ! -
Тайванхүүгийн Алтангэрэл Carlos Escudero
2024-03-21 Судалгааны тайландуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2024-03-20 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хаянхярваагийн Сэлэнгэ
2024-03-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy .
“Залилах” гэмт хэргийг хөрөнгө завших гэмт хэрэг болон иргэний эрх зүйн гэрээний маргаанаас ялгах нь2024-03-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-03-14 Судалгааны тайландуудаж байна ! -
Адъяасүрэн Түвшинтөгс
2024-03-13 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !