Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2023-03-29 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Аймгийн Иргэдийн Хурлын тогтоолоор орон нутгийн өмчит Х хуулийн этгээдийг Ө сумын Иргэдийн хурлын мэдэлд шилжүүлсэн байна. Гэвч хэсэг хугацааны дараа дээрх шийдвэрээ хүчингүй болгож, буцаагаад өөрийн өмчлөлд шилжүүлсэн тогтоол гаргажээ.
    Сум энэхүү тогтоолыг эс зөвшөөрч, "нэгэнт манай сумын өмчлөлд уг хуулийн этгээдийг шилжүүлсэн учир үүнийгээ өөрчлөх эрхгүй” гэж маргаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2022-12-07 Улсын дээд шүүх
    Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж, сумын Засаг дарга Ц.У-г огцруулах санал гаргаж, уг саналыг үндэслэн аймгийн Засаг даргаас Ц.У-г огцруулах захирамж гаргажээ. Нэхэмжлэгч Ц.У нь “...шүүхээс гэм буруутай талаар тогтоогоогүй, хууль журам зөрчөөгүй байхад огцруулах санал гаргасан” гэж, хариуцагчаас “Засаг даргыг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж Хурлын төлөөлөгчдийн олонх санал гаргасан, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн” гэж тус тус маргасан.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-11 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь ажилтан  “Чимгээд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/02 дугаар захирамж гаргасан, уг захирамжийг Чимгээ эс зөвшөөрч  Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлөөс уг маргааныг хянаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийг хүчингүй болгожээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Болд Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

    дэлгэрэнгүй