Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-03-05 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгчийг Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна. Үүний дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Оюуны өмчийн газар, Соёл урлагийн газрын удирдлага хооронд харилцан тохиролцсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Соёл урлагийн газарт хэлтсийн даргаар томилжээ.
    Нэхэмжлэгчээс “байгууллага хооронд шилжүүлэхдээ өөрөөс нь санал аваагүй” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч нь өөрөө Соёл урлагийн газрын даргатай тохиролцож, тус газрын даргын албан бичгийг өөрийн биеэр авчирч өгсөн. Түүний дагуу 2 удирдлага хоорондоо санал солилцож, хууль журмын дагуу шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн”, харин гуравдагч этгээдээс “сул орон тоонд зарласан төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шалгалтад тэнцэж, нэрээ дэвшүүлснээр хуулийн дагуу томилогдсон” гэж тус тус маргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-11-24 Judilogy
    Нэхэмжлэгч А нь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн буюу 60 нас хүрсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус сумын Засаг дарга гаргажээ. Нэхэмжлэгч А шүүхэд хандаж, уг шийдвэрийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс А нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан тул холбогдох хууль тогтоомжийг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба уг чөлөөлсөн акт нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргасан. 
    дэлгэрэнгүй
  • 2023-06-01 Улсын дээд шүүх
    Иргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ. Гэвч захиргаанаас “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т “... энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэж заасан байна, уг шалгуурыг хангахгүй байгаа тул тусламж олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-02-16 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны Б/63 дугаар тушаалаар Сайншанд сумын Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.М-г “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-02-10 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Нэхэмжлэгчийн зүгээс ... хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, энэ талаарх өргөдлөө зохих хугацаанд гаргасан, цаашид албан үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон нь хэнд ч ойлгомжтой байхад тушаалыг буруу гаргасан,  төрийн албанаас түр чөлөөлөх ёстой байтал бүр мөсөн чөлөөлсөн ... гэх зэрэг агуулгаар маргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2022-12-26 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/127 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт хийсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр “...18,191.5 мянган төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан, цэцэрлэгийн эрхлэгч Б.Цолмонхүү нь хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй” зэрэг зөрчил гаргасан гэж үзэж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны Б/312 дугаар захирамжаар цэцэрлэгчийн эрхлэгч Б.Цолмонхүүг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-12-24 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Ц.А, С.Э нар нь Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох шалгалтад оролцохоор холбогдох дүрэм журамд заасны дагуу материалаа бүрдүүлэн өгч, шалгалтад оролцох эрх олгогдсон байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 2/4505 дугаар албан бичгээр ирүүлсэн цар тахалтай холбоотойгоор шалгалтыг “зайн хэлбэрээр зохион байгуулах” чиглэл ирүүлсэн бөгөөд Монголын хүүхдийн анагаахын академиас шалгалтыг зохион байгуулахдаа тайлан хамгаалалт явуулахгүйгээр, нууц санал хураалтаар цахимаар зохион байгуулж, Ц.А, С.Э нар шалгалтад тэнцээгүй байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-12-07 Улсын дээд шүүх
    Биеийн тамир, спортын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад авсан оноогоор нэгдүгээрт Л.Н, хоёрдугаарт Ц.Б нар эрэмбэлэгдсэн байна. Хамгийн өндөр оноо авсан Л.Н нь өөр ажилд орох болсон учир уг албан тушаалд томилогдохоос өөрөө татгалзсан тул хоёрдугаар байранд орсон Ц.Б нь “тусгай шалгалтын онооны дарааллаар, дахин сонгон шалгаруулалт зарлахгүйгээр намайг нэр дэвшүүлэх ёстой” гэж, Төрийн албаны зөвлөл “сул орон тоо журмын дагуу нөхөгдөөгүй, ахлах мэргэжилтний албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлах ёстой” гэж тус тус маргажээ.
    дэлгэрэнгүй