Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-02-02 Улсын дээд шүүх
     “Монгол ураниум ресурс” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “... ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... хайгуулын ажлын үр дүнд илрүүлсэн ашигт малтмалын ордыг улсын бүртгэлд бүртгэж авсан атлаа тухайн талбайд хайгуулын ажил хийсэн манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус” гэх агуулгаар маргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2024-01-19 Улсын дээд шүүх
    М, Э нар ховор амьтны жагсаалтад орсон 15 “Хар сүүлтий” зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр, авто машинаар хөөж агнасан, Д тэдгээр зээрийн түүхий эдийг гэртээ хадгалсан, аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг хууль бусаар агнасан хэрэгт холбогджээ. Мөн А-г 1 “Хар сүүлтий” зээрийн түүхий эдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Г-г тээвэрлэсэн гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-07-31 Улсын дээд шүүх
    Иргэн А өндөр насны тэтгэмж тогтоолгож байгаатай холбогдуулан олгох тэтгэмжид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 68,084,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр нэхэмжлэлийн үндэслэлдээ “...ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасан “...дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасантай зөрчилдөж байна. Иймд 20 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 68,084,000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү...” гэсэн байна. Хариуцагч хариу тайлбартаа “...Хөдөлмөрийн тухай хуульд дээрх үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан хэдий ч нэг сарын тэтгэмж үү, эсхүл түүнээс дээш хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй, харин дээрх зохицуулалтыг  үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх зохицуулалтыг Хамтын гэрээгээр зохицуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8 дугаар бүлэг нь тэтгэвэр тогтоолгож буй ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг зохицуулсан. Нэхэмжлэгч нь үйлдвэрийн газарт 31 жил 3 сар ажилласан, Хамтын гэрээний 8.11.5-д зааснаар 30 буюу түүнээс дээш жил ажилласан ажилтанд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор зохицуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-07-06 Улсын дээд шүүх
    Д нь бусдын хулгайлсан малд гарал үүслийн гэрчилгээ авч өгөх, мал төхөөрөх, борлуулахад оролцож, гэмт хэргийн улмаас олсон мөнгийг өөрийн дансаар авч, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Д-г мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-06-27 Улсын дээд шүүх
    Завхан аймгийн Прокурорын газар нь иргэн А-аас хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдож ажиллах хугацаанд авсан  4,835,063 төгрөгийн цалинг төрд учирсан хохирол гэж үзэж гаргуулахаар шаарджээ. А “...ажлыг шударгаар гүйцэтгэсэн, хөдөлмөр эрхэлж  түүндээ таарсан цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Эрүүгийн хэрэгт хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, прокурор санаачилгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй.” гэж маргасан  байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-06-22 Улсын дээд шүүх
    Иргэн Б нь 2022 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 6-ны  хооронд С аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 50.5 кг ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүжээ. Улмаар ургамлыг “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд  ачиж, Д аймгийн  нутаг дэвсгэрт байрлах хяналтын пост хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Б-ийн уг үйлдлийн улмаас байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учирсан гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-06-16 Улсын дээд шүүх
    “И” ХХК-аас 2020 оны аравдугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан. Татварын улсын байцаагч уг компанийн тухайн татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтыг хийх явцад  2014 оны зөрчлийг илрүүлснээр 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэж, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч компаниас “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан байтал татварын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, 2014 оны зөрчилд хариуцлага тооцсон” гэж, хариуцагчаас “татвар төлөгчийн өөрийн хүсэлтээр хийгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтад татварын дөрвөн жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж тус тус маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2023-06-13 Улсын дээд шүүх
    Иргэн У, О, А нар өмнө нь их дээд сургуулийг өөр мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.Тэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  оройн ангид суралцаж, 2020 онд “эрх зүйч” мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгсөж, 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад орохоор бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Гэвч Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссоос “хуулийн сургуулийн оройн ангийн хөтөлбөрийг сонгож, 2.5 жилээр сурсан буюу 4 жил суралцаагүй тул хуульч болох шаардлага хангаагүй” хэмээн шалгалтад оруулахаас татгалзсан байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-06-06 Улсын дээд шүүх
    Иргэн Д-г 1995 оны хоёрдугаар сараас эхлэн хүн амины  гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг нуун далдалсан гэж 2000 оны зургадугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 134 хоног цагдан хорьжээ. Гэвч хэргийг Г үйлдсэн нь илэрснээр аймгийн Прокурорын газрын тогтоолоор 2016 оны зургадугаар сард Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн гэмт хэргийг нуун далдалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар 2017 оны наймдугаар сард прокурорын газраас мэдэгджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-06-01 Улсын дээд шүүх
    Иргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ. Гэвч захиргаанаас “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т “... энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэж заасан байна, уг шалгуурыг хангахгүй байгаа тул тусламж олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-04-06 Улсын дээд шүүх
    Иргэн М нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас 58 ширхэг хуш, 40 ширхэг нарсны зулзаган ургацыг худалдан борлуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр үндэстэй нь ухаж гарган гялгар цаасаар баглаж,  Улаанбаатар хот руу тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.  Прокуророос М-ыг  хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-04-04 Улсын дээд шүүх
    Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон Б, Э, Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор  эсэргүүцэл бичсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн, ингэхдээ “анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудад дүгнэлт хийхгүй орхигдуулсан” гэж үзсэн  хэдий ч  “Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй болсон” гэж дүгнэжээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-03-24 Улсын дээд шүүх
    Нэхэмжлэгч В нь орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан хариуцагч “Э” ХХК-ийн захирлын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  Давж заалдах шатны шүүх  “орон тоо цөөрсөн болох нь тогтоогдсон боловч ажил олгогч нь  Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн”  гэж дүгнэн, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-23 Улсын дээд шүүх
    Нэхэмжлэгч Ц хариуцагч “ДСЦТС” ХК-д холбогдуулан  “ажил олгогч орон тоо хасагдсан шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо тэтгэмжийг эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрт заасан 24 сарын хугацаанд авсан дундаж цалингаар бус байгууллагын хамтын гэрээнд заасан 12 сарын үндсэн цалингаар тооцож олгосныг зөвшөөрөхгүй” гэж марган, тэтгэмжийн зөрүүд 33,618,332.5 төгрөг нэхэмжилсэн.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-14 Улсын дээд шүүх
    “Эрдэнэставан толгой” ХК-ийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, нийт 62 тэрбум төгрөгийн төлбөр тогтоосноос 13 тэрбум төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг нэхэмжлэгч хуулийн этгээд эс зөвшөөрч, маргажээ. Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолоор баталсан журмаар экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцохоор тогтоож, 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтлахаар зохицуулжээ.
    дэлгэрэнгүй