Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2023-10-24 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгчид 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт 0,76 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Ийнхүү эрх олгосноос хойш тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд маргаан бүхий тушаалаар “усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас мод сүйтгэж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм зөрчсөн” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ 
    дэлгэрэнгүй
  • 2023-10-16 Judilogy
    Нэхэмжлэгч 392 м.кв газар эзэмшдэг бөгөөд газар эзэмших хугацаа нь дуусах үед газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргажээ. Түүний хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, газар барилгажилтын асуудлыг судалж, санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж уг газар ирээдүйд барилгажихаар бол бусдын орц, гарцыг хаахаар байна хэмээн дүгнэжээ. Тус дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газраас орц, гарцыг хаах хэмжээгээр талбайг багасгаж буюу 228 м.кв газрыг эзэмших эрхийн хугацааг сунгажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-05-16 Легал дата
    Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгч “М” ХХК....-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч “М” ХХК.... нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  “...газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болохоос өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй хариу өгөхгүй байсан. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад хүчингүй болгосон захирамж гаргасан нь агуулгын илэрхий алдаатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус акт гэж үзэж маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-04-06 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Аймгийн Засаг даргын 2022 оны А/209 дүгээр захирамжаар "... зочид буудлын зориулалттай 629 м.кв газар нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр урьд гаргасан 2019 оны А/162 дугаар захирамжийн "ХС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч "ХС” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-29 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Э нь иргэн Т-д холбогдуулан аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийн өв залгамжлагчаар хүү З-г тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-02 Легал дата
    Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус сумын Хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэр Цавхангай 3 дугаар хороололд байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 га газар эзэмшигч “К” ХХК-ний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
    Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус үндэслэн тус сумын Засаг даргын “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-02-28 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Нэхэмжлэгч ШУТИС-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Д.Удвалд холбогдох хэсэг, 2021 оны А/574 дүгээр захирамжийн Г.Равданд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй нийслэлийн Засаг даргын 2018 оны А/421 дүгээр захирамжаар ШУТИС-ийн эзэмшил хашаан доторх тус сургуулийн ашиглаж байсан 860 м.кв газрыг Д.Удвалд эзэмшүүлж, 2021 оны А/574 дүгээр захирамжаар уг газрыг эзэмших эрхийг Г.Равданд шилжүүлжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-01 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Нийслэлийн Засаг даргын А/1097 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаарх авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан, үүнд Ядамын нийтийн эзэмшлийн талбайд байрласан, сэндвичэн өргөтгөлийн доорх газар багтжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-27 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    А нь нэгэн дүүргийн Газрын албанд холбогдуулан албадан чөлөөлсөн газрын эзэмших эрхийг олон жилийн өмнө хүнээс худалдаж авсан, хэдийгээр миний бие тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй автогаражийн зориулалтаар ашиглаж байсан боловч дүүргийн Газрын албатай газар ашиглах тухай гэрээ байгуулж, холбогдох төлбөрийг жил бүр төлж байхад төрийн захиргааны байгууллагаас гэнэт газар чөлөөлөх шийдвэр гарч, миний автогаражийг буулгасан тул нөхөн төлбөрт 10,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-12-15 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн Ундрах газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч нийслэлийн Засаг дарга түүний гомдлыг шийдвэрлээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх “... гомдлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан нь буруу” гэх агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-23 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн аманд 0.44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар И ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж,  гэрчилгээг олгож, газар ашиглах гурвалсан гэрээг тус компани болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай 5 жилийн хугацаатай байгуулсан байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгээр Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-09 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
     Иргэн Энх нь газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй байршилд газар олгогдсон, түүнчлэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмших эрх үүсээгүй байх тул иргэн Энхийн газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй гэж шүүх үзжээ. 
    дэлгэрэнгүй