Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-04-01 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Шүүгдэгч нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газар Тэрэлж голын хөвөөн дээр 19 нас 4 сар 13 хоногтой хохирогчийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан “21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгаж, орхисны улмаас хохирогч хүнд зэргийн согтолтод орж улмаар голын усанд живж, Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-03-22 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч нь компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна.
    дэлгэрэнгүй
  • 2024-03-13 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
     Нэгэн компани “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай” хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан гаргасан боловч тус яамнаас “... Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа учир төслийг хэлэлцэн, шийдвэрлэх хүртэл зөвшөөрөл олгохыг түр зогсоосон...” гэсэн хариу өгчээ. Нэхэмжлэгч нь холбогдох хуулиар уг үйл ажиллагааг хангалттай зохицуулсан байхад Хууль зүй, дотоод хэргийн яам энэ төрлийн зөвшөөрлийг нөхцөл шаардлагыг нь хангуулан олгоход хууль тогтоомжийн зохицуулалт дутмаг, зохицуулалт шаардлагатай гэж батлагдаагүй хуулийн төслүүдийг иш татан зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-03-06 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
     А болон Б нар маргалдаж улмаар А нь Б-г гараараа түлхэн, нүүр рүү нь хүчтэй цохисон. Б газар унаж, босох оролдлого хийж байх үед А түүний нүүр рүү “зөөлөн ултай биеийн тамирын гуталтай хөлөөрөө” хүчтэй өшиглөжээ. Уг халдлагын дараа Б-ийн ухаан балартан хэсэг хором ухаангүй хэвтсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2024-03-05 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгчийг Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна. Үүний дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Оюуны өмчийн газар, Соёл урлагийн газрын удирдлага хооронд харилцан тохиролцсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Соёл урлагийн газарт хэлтсийн даргаар томилжээ.
    Нэхэмжлэгчээс “байгууллага хооронд шилжүүлэхдээ өөрөөс нь санал аваагүй” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч нь өөрөө Соёл урлагийн газрын даргатай тохиролцож, тус газрын даргын албан бичгийг өөрийн биеэр авчирч өгсөн. Түүний дагуу 2 удирдлага хоорондоо санал солилцож, хууль журмын дагуу шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн”, харин гуравдагч этгээдээс “сул орон тоонд зарласан төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шалгалтад тэнцэж, нэрээ дэвшүүлснээр хуулийн дагуу томилогдсон” гэж тус тус маргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2024-02-29 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгал”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр даатгалын зүйл болох улсын дугаартай “Lexus RX-400М-Х1130” маркийн тээврийн хэрэгсэл осолд орсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгохоор харилцан тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгчийн аав нь тус тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гарснаар даатгалын тохиолдол бий болжээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-02-28 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
     Нэхэмжлэгч нь гурилын үйлдвэрлэл явуулдаг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тус компанид “буудайн гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй байхад хэрэглэгчдийн өргөнөөр худалдан авдаг дээд болон нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг үндэслэлгүйгээр нэмж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь нотлогдсон” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 
    дэлгэрэнгүй
  • 2024-01-25 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өглөө өөрийн оршин суудаг хотхоны явган хүний замаар явж байх үедээ замын уулзвар дээрх мөстсөн хэсэгт халтиран унаж, хөлийн шагай хэсэг нь хугарч гэмтжээ. Осол болохын өмнөх өдөр хариуцагч замын уулзвар дээр байсан цасыг цэвэрлэж овоолсон буюу тэрхүү овоолж хуримтлагдсан цас нь агаарын температур нэмэгдсэний улмаас хайлж, шөнийн цагаар хөлдөн, нэхэмжлэгч түүн дээр халтирч осолдсон байна. Үүнээс үүдэн нэхэмжлэгч хариуцагчаас өөрт учирсан хохиролд 50,000 еврог нэхэмжилсэн. Харин хариуцагчийн зүгээс хэрэг гарсан өдөр үүргээ биелүүлж, зам талбайг цэвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн хайхрамжгүй байдлаас шалтгаалж халтирч унасан гэж маргасан байна.
    дэлгэрэнгүй
  • 2024-01-11 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
     Цагаатгагдсан шүүгдэгч нь сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, сахилгын шийтгэлтэй албан хаагчид 300.000 төгрөгийн урамшуулал олгох тухай захирамж гарган эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогджээ. 
    дэлгэрэнгүй
  • 2024-01-08 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Шүүгдэгч Д нь Э-гийн зөвшөөрөлгүйгээр түүний амьдардаг Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны ... тоотод түлхүүр тааруулан нэвтэрч орон улмаар уг дотуур байранд амьдардаг хүүхдүүдийг дуудан утсаараа бичлэг хийн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-12-26 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхээ бусдад 600,000,000 (зургаан зуун сая) төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд Татварын ерөнхий газраас 60,000,000 (жаран сая) төгрөгийг эрх борлуулсны орлогын албан татварт төлсөн болохыг тодорхойлжээ. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.12 -д заасны дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс тусгай зөвшөөрлийг авах үед төрд төлсөн төлбөрийн дүнг3 хасалгүй татвар ногдуулах орлогыг тодорхойлсон, татварын ногдлыг хянаж, тодорхойлохдоо буруу тооцоолол хийсэн, албан татварыг хуульд заасны дагуу зөв тодорхойлоогүй ...” гэж маргаан үүсгэжээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-12-11 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч нь орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөр болгож 54,160,650 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзахаар болж, хариуцагч нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг 2015 оны 8 сар гэхэд бүрэн буцаан төлж дуусахаар харилцан тохиролцжээ. Гэвч хариуцагч төлбөрийг заасан хугацаанд төлж дуусаагүй бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр болон өөрт учирсан хохирлоо олох байсан орлого гэж тодорхойлон хохирлын мөнгөн дүнг арилжааны банкны дундаж хүүгээр тооцон нэхэмжилсэн. Хариуцагч талаас “...банкны хадгаламжийн хүүгээр хохирол тооцож нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй, хохирол төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-11-17 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Гомдол гаргагч хуулийн этгээдэд 2022.06.11-ний өдрөөс 2022.06.26-ны өдрийг хүртэлх цементийн нийлүүлэлт багассан хугацаанд цемент худалдан борлуулахдаа үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Гомдол гаргагч нь “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчилд гомдол гаргагчийн үйлдэл хамаарахгүй, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоох гэж оролдох нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй” гэж маргаан үүсгэв.
    дэлгэрэнгүй
  • 2023-10-27 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    2020 оны 06 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч иргэний зөвшөөрлөөр иргэн 1 нь түүний эзэмшлийн 0000000 улсын дугаартай Мерседес-Бенз V-250 маркийн автомашиныг жолоодож явахад нь хариуцагч хуулийн этгээдийн эзэмшлийн 0000000 улсын дугаартай Дэйвүү маркийн нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч иргэн 2 нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Улмаар нэхэмжлэгч иргэн өөрийн автомашины албан ёсны борлуулагч хуулийн этгээдээр автомашины ослын улмаас учирсан хохирлоо тодорхойлуулахад 18,677,147 төгрөг гэж үнэлэгдсэн байна. Харин даатгалын хохирол үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд 2-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч иргэнд учирсан хохирлыг 11,465,489 төгрөг гэж тодорхойлжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-10-27 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Онцгой байдлын хэлтсийн дарга Э нь гал унтраах 63 дугаар ангийн салаан захирагчид зурагт самбар буулгах үүрэг өгсөн байна. Салаан захирагч зурагт самбар буулгах ажилд галын автомашины жолооч Г болон гал сөнөөгч М нарыг томилсон байх бөгөөд Г нь гал унтраах тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож үүрэг гүйцэтгэхдээ шатыг цахилгаан дамжуулах агаарын шугамд хэт ойртуулж хүргэсний улмаас М цахилгаан хүчдэлд цохиулан нас баржээ 
    дэлгэрэнгүй