Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-04-26 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Татварын ерөнхий газраас сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг нэхэмжлэгч хуулийн этгээдийг “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон” зөрчил гаргасан хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь хэсэгт зааснаар 15,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

    Нэхэмжлэгч “Манай компани маркетинг урамшууллын зорилгоор онооны урамшуулал эхлүүлсэн. Хэрэглэгч өөрийн цуглуулсан оноогоо ашиглах үед нэмэгдсэн өртгийн албан татварын баримт (НӨАТ) дээр нэмэгдэж гарах ба хэрэгжсэн үед нь татвар бодогдох ёстой. Хэрэглэгчийн оноо мөнгө хэлбэрээр үлдэж манай компани өглөг хэлбэрээр тайлагнаж байгаа нь хууль зөрчөөгүй” гэж; хариуцагчаас “2022 оны 10 дугаар сард тайлагнасан дүн, худалдан авагчийн төлсөн нийт үнийн дүн зөрүүтэйгээс борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй зэрэг нөхцөл байдлын улмаас Зөрчлийн тухай хуулийн
    11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-03-11 Judilogy
    Гомдол гаргагч нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд нэр дэвшсэн бөгөөд Хариуцагч нь Гомдол гаргагчийг МУИХСтХ-ийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоног (2023.06.16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр уг хугацааг 15 хоног болгон өөрчилсөн)-ийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хууль (“ЗтХ”)-ийн 17.1.21-т  “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 
    Гомдол гаргагч нь тус шийтгэлийн хуудас нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөчсөн тул хүчингүй болгуулахаар гомдол гаргав. 
    дэлгэрэнгүй
  • 2023-05-17 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч З.Т нь 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн зардлын данс нээлгэсэн бөгөөд уг данснаас сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэхээр бэлнээр зарлага гаргасан байна. Энэхүү үйлдэлтэй холбогдуулан Увс аймгийн Татварын улсын байцаагч сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргасан нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэн торгох шийтгэл оногдуулжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-06 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    “К” ХХК-ийг өөрийн компанийн “MGG пропертиз” гэх олон нийтийн цахим сүлжээнд зар байршуулахдаа (facebook) 2021 оны 09 сарын 27, 2021 оны 10 дугаар сарын 01, 2021 оны 10 сарын 07, 2021 оны 10 сарын 20, 2021 оны 11 сарын 01-ний өдрүүдэд буюу 5 удаа “Орон сууц түрээсэлнэ, хөлслүүлнэ, үнэ 2.200 USD” гэж, түрээсийн төлбөрийг гадаад валют болох америк доллароор зарлан сурталчилсан зөрчил гаргасан гэж 40,000,000 төгрөгөөр торгосон. Гомдол гаргагчаас “... холбогдогчийг буруу тогтоосон, зарыг Б.О тавьсан байхад компанид хариуцлага тооцсон, манай компанийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан, хууль өөрөө тэгш үйлчлэх ёстой, тусгай зөвшөөрөлтэй этгээдийг зөрчил гаргавал сануулъя, зөрчлийг арилгуулъя, арилгахгүй тохиолдолд торгоё гэснээ тусгай зөвшөөрөлгүй этгээдийг торгоно гэж байгаа нь шударга бус” гэж, хариуцагчаас “...орон сууцны түрээсийн төлбөрийг гадаад валютаар илэрхийлж, зар сурталчилгаа явуулсан, гомдол гаргагч компанийн гүйцэтгэх захирал Куперман Харрисаас П.Мөнхжаргалд итгэмжлэл олгосон байсан, Б.О гэдэг хүн компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан тул компани хариуцлага хүлээх ёстой” гэж тус тус маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-02-17 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас “зөрчил үйлдэхэд ашигласан 2 ширхэг мотоциклийг хураах эсхүл үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авхуулах” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. С.Г, М.Х нар нь зөвшөөрөлгүйгээр 8 тооны цагаан зээр агнасан зөрчилд 150,000 төгрөгийн торгууль оногдуулж, хохирол, нөхөн төлбөрт 2,700,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-04-20 Легал дата
    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар “БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэхдээ тээврийн үйлчилгээний хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн” гэх зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг үндэслэн, жолооч З.Б-аас 2,000,000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 26,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулсан байна.
    дэлгэрэнгүй