Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2023-09-11 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь арилжааны банкнуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авсныг буруутгаагүй, харин шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэлийн хуудас бичиж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгах” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-07-25 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
     Ахмад настан Ц нь “хөгшрөлтийн бүрэн бус болрын цийлт” оношоор нүдний эмнэлэгт үзүүлэн, хэвтэн “баруун, зүүн нүдний болор солиулах” мэс засалд орж эмчилгээний зардалд нийт 2 700 000 төгрөг төлж, уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нөхөн олгохыг шаарджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-06 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    “К” ХХК-ийг өөрийн компанийн “MGG пропертиз” гэх олон нийтийн цахим сүлжээнд зар байршуулахдаа (facebook) 2021 оны 09 сарын 27, 2021 оны 10 дугаар сарын 01, 2021 оны 10 сарын 07, 2021 оны 10 сарын 20, 2021 оны 11 сарын 01-ний өдрүүдэд буюу 5 удаа “Орон сууц түрээсэлнэ, хөлслүүлнэ, үнэ 2.200 USD” гэж, түрээсийн төлбөрийг гадаад валют болох америк доллароор зарлан сурталчилсан зөрчил гаргасан гэж 40,000,000 төгрөгөөр торгосон. Гомдол гаргагчаас “... холбогдогчийг буруу тогтоосон, зарыг Б.О тавьсан байхад компанид хариуцлага тооцсон, манай компанийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан, хууль өөрөө тэгш үйлчлэх ёстой, тусгай зөвшөөрөлтэй этгээдийг зөрчил гаргавал сануулъя, зөрчлийг арилгуулъя, арилгахгүй тохиолдолд торгоё гэснээ тусгай зөвшөөрөлгүй этгээдийг торгоно гэж байгаа нь шударга бус” гэж, хариуцагчаас “...орон сууцны түрээсийн төлбөрийг гадаад валютаар илэрхийлж, зар сурталчилгаа явуулсан, гомдол гаргагч компанийн гүйцэтгэх захирал Куперман Харрисаас П.Мөнхжаргалд итгэмжлэл олгосон байсан, Б.О гэдэг хүн компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан тул компани хариуцлага хүлээх ёстой” гэж тус тус маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-02-28 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Нэхэмжлэгч ШУТИС-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Д.Удвалд холбогдох хэсэг, 2021 оны А/574 дүгээр захирамжийн Г.Равданд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй нийслэлийн Засаг даргын 2018 оны А/421 дүгээр захирамжаар ШУТИС-ийн эзэмшил хашаан доторх тус сургуулийн ашиглаж байсан 860 м.кв газрыг Д.Удвалд эзэмшүүлж, 2021 оны А/574 дүгээр захирамжаар уг газрыг эзэмших эрхийг Г.Равданд шилжүүлжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-01 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Нийслэлийн Засаг даргын А/1097 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаарх авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан, үүнд Ядамын нийтийн эзэмшлийн талбайд байрласан, сэндвичэн өргөтгөлийн доорх газар багтжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-12-16 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр  “Х” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, “Х” ХХК-ийн төлөөлөгчөөс “... хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг захиргааны байгууллагын зүгээс анхааран үзээгүй, хуульд заасан гүйцэтгэвэл зохих ажиллагааг хэрэгжүүлээгүй, мэдэгдлийг зохих этгээдэд хүргүүлээгүй, ... миний нөхөр буюу тус компанийн гүйцэтгэх захирал тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх байсан хугацаанд өвчний улмаас нас барсан, захиргааны байгууллагаас ирүүлсэн албан бичгийг хүлээн аваад энэ талаар мэдсэн, тус компанийг өвлөн авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр компанийг төлөөлөх эрхтэй болж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой болсноор төлбөрийг төлсөн” гэж тайлбарлан тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2022-12-15 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн Ундрах газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч нийслэлийн Засаг дарга түүний гомдлыг шийдвэрлээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх “... гомдлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан нь буруу” гэх агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-21 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    “Ш” ХХК орон сууцны зориулалттай 185 үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад түрээслүүлэн ашиг олдог бөгөөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс тухайн үл хөдлөх хөрөнгө ашиглалтад орсон 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оныг дуусталх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан байна. “Ш” ХХК-иас “өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, “орон сууц”-ны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулсан нь хууль бус, хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар, уг 185 үл хөдлөх хөрөнгүүдийг “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар”-аас чөлөөлөгдөх үндэслэлтэй болохыг тогтоолгох, татвар төлсөн дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах”-аар маргав.

    дэлгэрэнгүй
  • 2022-10-20 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар сонсогч Амарыг тус сургуулиас хассан, уг шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Амар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаар сонсогч Амар нь Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд суралцаж байхдаа олон нийтийн сүлжээнд, өөрийн фэйсбүүк хуудсанд сонсогчийн дүрэм хувцас бүхий өөрийн зурагтайгаар садар самуун, хүйсийн тэгш бус байдлыг илэрхийлсэн, бусдыг доромжилсон үг хэллэг бүхий зурагт хуудас, постыг удаа дараа байршуулсан нь тогтоогдов.

    дэлгэрэнгүй
  • 2022-10-20 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Өмгөөлөгч Батаас Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс “.. уг маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх маргаан байна” гэх үндэслэлээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Өмгөөлөгч Бат уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Батын гомдлыг хангахгүй орхив
    дэлгэрэнгүй
  • 2022-10-06 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн Т.Ганболдоос “...миний бие болон Х.Янжингаажид бид гэрлэлтээ бүртгүүлэхээр өөрсдийн биеэр ирээгүй байхад Улсын бүртгэлийн байгууллага гэрлэлтийг бүртгэсэн нь“ гэрлэгсэд өөрийн биеэр ирж гэрлэлтээ бүртгүүлэх талаар заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй тул гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгоно уу” гэх агуулга бүхий гомдлыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан, уг гомдлоор хяналт шалгалтын ажиллагаа явагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн  2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаар дүгнэлтээр “гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр ирж иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтооогдсон тул гэрлэлт бүртгэсэн нь хууль бус” гэсэн агуулга бүхий шалтгаан үндэслэлээр Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэснийг бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийг  хүчингүй болгож шийдвэрлэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-04 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Өнөрөөс уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжийг Өнөр эс зөвшөөрч хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
    дэлгэрэнгүй