Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2025-07-07 Улсын дээд шүүх

    П.Батчулуун нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа зам тээврийн осолд орсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хагалгаанд орж, тархины үхэлтэй болох нь оношлогдсон иргэний гэр бүлийн гишүүдээс элэг, хоёр бөөр, тэдгээрийн эргэн тойронд байгаа судсыг авах талаар хэлж, зөвшөөрөл авсан боловч биеэс нь хүний доод мөчдийн эд болох шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг, мөн хүний эрхтэн болох цөсний хүүдийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан гэмт хэрэгт холбогдсон.

    дэлгэрэнгүй
  • 2025-03-22 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

    П.Батчулуун нь “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон. Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Батчулууныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа замд зам тээврийн осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон А-н ар гэрийн хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр /зөвшөөрсөн эрхтнээс өөр/ эд, эрхтнийг нь авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-05-14 Улсын дээд шүүх
    Иргэн Д.Ц нь Коронавируст халдварын шинжилгээ өгөхөөр “Т” эмнэлгийн шинжилгээний түр цэгээр үйлчлүүлж байхдаа шатны гарцыг хулдаасаар битүүлсэн байдлыг анзааралгүй, “хана” гэж андууран түшсэний улмаас шатны уруу унан тархиндаа хүнд гэмтэл авч, нас баржээ. Энэ хэрэг явдал нь эмнэлгийн дарга С.Е, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Б нарын хууль тогтоомжид заасан аюулгүй байдлыг хангах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэм буруугаас  болсон хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2024-01-28 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Д аймгийн Х сумын 100 жилийн ойн баяр наадамд нэхэмжлэгчийн нэр дээрээ уралдуулсан хар азарга аман хүзүү буюу 2 дугаар байранд уралдаж орж ирсэн байна. Сумын хурдан морины комисс нэхэмжлэгчийн хар азаргыг сэрвээний өндрөөр тэнцээгүй, 140 см-ээс илүү байсан тул цоллох, бай шагналыг олгох боломжгүй гэж үзжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-07-25 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
     Ахмад настан Ц нь “хөгшрөлтийн бүрэн бус болрын цийлт” оношоор нүдний эмнэлэгт үзүүлэн, хэвтэн “баруун, зүүн нүдний болор солиулах” мэс засалд орж эмчилгээний зардалд нийт 2 700 000 төгрөг төлж, уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нөхөн олгохыг шаарджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-18 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн “О” нь иргэн “Э”-д гоо сайхны үйлчилгээ үзүүлэхдээ “өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах” зөвшөөрлийн хуудас дээр тухайн үйлчилгээнээс гарч болох хүндрэл эрсдлийг нэг бүрчлэн дурдаж, “Э”-ээс зөвшөөрөл авч гарын үсэг зуруулаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу үйлчилгээ үзүүлээгүй, улмаар филлер тарилга хийхдээ судсыг нь дайрч хийснээс “Э”-ийн торлогийн судас нь бөглөрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-09 Легал дата
    Нэхэмжлэгч Д нь хариуцагч “Г” ХХК болон эмч Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,143,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талийгаач Х-н амь насны хохиролд 50,000,000 төгрөг, талийгаач Х-н ирээдүйд олох байсан орлого 280,952,822 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13,600,000 төгрөг, нийт 344,552,822 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

    дэлгэрэнгүй
  • 2022-10-06 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Нэхэмжлэгч Ган нь хариуцагч Г.М эмнэлэгт холбогдуулан эмчилгээний илүү төлсөн зардал нэхэмжилсэн. Хариуцагч Г.М эмнэлэг нь нийтэд санал болгосон эмнэлгийн үйлчилгээний тарифийг 1 хоногийн 150.000 төгрөг, 200.000 төгрөг хэмээн бичиж, ханандаа ил харагдахуйц байдлаар байрлуулсан боловч ямар тохиолдолд 150.000 төгрөг, ямар тохиолдолд 200.000 төгрөгийн төлбөр авах талаар заагаагүй, энэ талаараа мөн шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.

    дэлгэрэнгүй