Гэрээгээр тохирсон эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч үнийг бууруулахаар шаардах эрхтэй
Туршилтаар
Иргэн Бат-Эрдэнэ 2017 онд “Мерседес бенз Жи класс” маркийн автомашинаа “Ургац хүдэр” компанид худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд худалдан авагч машиныг гэрээ байгуулсан өдрөө өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй. Иймд иргэн Бат-Эрдэнэ машины төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 414,754,666 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Худалдан авагч компани машины үнэ 300,000 еврог төлөх үүргээ биелүүлж, хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч тухайн машин Брабус тоноглолгүй, зөвхөн гадна талдаа хийгдсэн, бүрэн бус байсан нь илэрсэн тул үнийн талаар төөрөгдсөн гэж үзэж төлбөр төлөхгүй, харин илүү төлсөн мөнгөө авна гэж маргасан байна.
Анхан шатны шүүх худалдан авагч буюу хариуцагчийг төөрөгдсөн гэх үндэслэлгүй, талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний дагуу 236,167,627 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчийг төөрөгдсөн гэж дүгнэн 16,289,526 төгрөг болгож багасгасан.
Хяналтын шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, хариуцагчийг төөрөгдсөн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж үзсэн. Талуудын мэтгэлцээний үр дүнд “машины үнэ бодитой эсэх” асуудал маргааны зүйл болсон ба машины үнийг талууд тохиролцохдоо тухайн машины марк, өнгө үзэмж, үйлдвэрлэгдсэн он, машины дугаар (11-11), Брабус тоноглол зэрэг хүчин зүйлийг харгалзан тогтоосон байна. Энгийн “Мерседес бенз Жи класс” маркийн машин тухайн үед 180,000 еврогийн үнэтэй байсныг талууд маргаагүй бөгөөд гэрээний зүйл болох автомашиныг 300,000 еврогоор тохирсон нь дээрх хүчин зүйлүүдтэй холбоотой. Гэтэл нэхэмжлэгч Брабус тоноглол бүрэн хийгдсэн гэдгийг нотолж чадаагүй, зөвхөн гадна талын тоноглол хийгдсэн нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон тул машины үнийг бууруулах үндэслэл бий болсон гэж хяналтын шатны шүүх үзсэн.
Иргэний хуульд зааснаар худалдан авагч доголдлын улмаас эд хөрөнгийн үнийг бууруулахыг шаардах эрхтэй байдаг тул үнийг бууруулан 95,712,126 төгрөгийг худалдан авагч буюу хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !