Монгол Улсын хилээр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн нэвтрүүлсэн хүнийг шүүх цагаатгаж шийдвэрлэв
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/417
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.
2022 он 12 сар 20-ны өдөр, шийдвэр-хураангуй: дугаар-6
Иргэн Норов нь 2021 оны 6 дугаар сард Беканекс.ком /Becanex.com/ гэх цахим хуудаснаас 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн “Беканекс СиБиДи” /Becanex CBD oil/ ойл гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, “Беканекс Си Би Ди ойл” /Becanex CBD oil/ гэсэн бичиглэл бүхий хүрэн бор өнгийн 12 шилтэй шингэн зүйл, “Беканекс Си Би Ди балм” /Becanex CBD balm/ гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхэг зэргийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж улмаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр I-2723 манифест дугаартай CS731273992DE тодорхойлолттойгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Норовын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, хэрэглэх байсан гэх шингэн болон тосон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн найрлагад байгаа мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох каннабидолын агууламж нь дангаар донтуулах хамаарал үүсгэж чадахгүй болох нь нотлогдсон. Уг бүтээгдэхүүн олон улсын хэмжээнд чөлөөтэй худалдаалдаг, бүтээгдэхүүнийг ямар хэмжээ тунгаар биеийн аль нэг хэсэгт түрхэж хэрэглэсэн тохиолдолд хүний бие, сэтгэхүйд мансууруулах нөлөөлөл үзүүлдэг болохыг тодорхойлох боломжгүй, найрлагад орсон сэтгэцэд нөлөөт бодис гэж үзэж буй каннабидолын агууламжийг найрлагаас салган өөр төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг гарган авч хэрэглэх боломжтой эсэх нь тогтоогдоогүй байна. Тиймээс Норвыг бүтээгдэхүүнийг зөвхөн гоо сайхандаа хэрэглэх зорилготой улсын хилээр нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон тул гэмт хэргийг үйлдэх сэдэлт, санаа зорилгогүй гэж үзэн цагаатгаж шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол ЭНД дарна уу.
Хураангуйг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !