Хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар ажилласан этгээдээр хохирлыг төлүүлэв
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн “А” нь сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах “дээд боловсролтой байх“ гэх шаардлагад нийцүүлэхийн тулд хуурамч бакалаврын дипломыг ашиглаж, хууль бус цалин хөлс авч, төрд 25,070,108 төгрөгийн хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуульд хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор заасан ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн “А”-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иргэн “А” нь “Д” аймгийн “Ц” сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах “дээд боловсролтой байх” гэх шаардлагад нийцүүлэхийн тулд гадаад улсын нэгэн дээд сургуулийг төгсөөгүй боловч уг сургуулийг төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, “Хуурамч баримт, бичиг ашиглах” гэмт хэргийг удаан хугацаагаар үйлдэн тухайн албан тушаалд томилогдон ажиллаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн, гэмт үйлдэл төгсөөгүй, өөрөөр хэлбэл хохирол, хор уршиг нь үргэлжилсээр байгаа явдал нь тухайн гэмт хэргийг төгсөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж дүгнэж, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуульд уг гэмт хэргийг үйлдсэн хүнийг 450,000-5,400,000 төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр заасан байдаг.
Шүүхээс тухайн иргэний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулж, түүнд ажиллаж байсан үед олгогдсон цалин хөлс 25,070,108 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогод тооцож, гэм буруутай этгээдээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол: 2022.05.10 №2022/ШЦТ/62
Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !