Хуульд заасан журмын дагуу олж авсан газар эзэмшигчийн эрхэд халдах үндэслэлгүй
Тоймын огноо, дугаар: 2023 оны 03 дугаар сарын 14, Дугаар 6
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Аймгийн Засаг даргын 2022 оны А/209 дүгээр захирамжаар "... зочид буудлын зориулалттай 629 м.кв газар нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр урьд гаргасан 2019 оны А/162 дугаар захирамжийн "ХС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч "ХС” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хохирол гаргуулах шаардлага бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хариуцагч аймгийн Засаг дарга нь Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг үндэслэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй газрыг бусдад эзэмшүүлэх ёстой.
Гэтэл энэ тохиолдолд дээрх шаардлагыг хангасан гэж үзэж, нэхэмжлэгч "ХС” ХХК-д 2019 оны А/138 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн мөртлөө уг захирамжийг "Хотын хөгжлийн төлөвлөгөө” гэх хожим 2020 онд батлагдсан баримт бичгийг үндэслэн хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.
Энэ маргааны тухайд захиргааны байгууллагаас тухайн газрыг эзэмшүүлэхээр төсөл сонгон шалгаруулалт зарлаж, төсөл сонгон шалгаруулалтад оролцож газар эзэмших эрх олж авсан нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь "Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын хүрээнд хамгаалагдахаар байна гэж дүгнэж, Аймгийн Засаг даргын 2022 оны А/209 дүгээр захирамжийн "ХС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Харин маргаан бүхий захирамжийг нэгэнт шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх шууд сэргээгдэхээр байгаа тул хариуцагчаас хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр нь унших бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг
Хуулийн лавлагаа:
Захиргааны ерөнхий хууль. 2015 он
4 дүгээр зүйл.Захиргааны үйл ажиллагааны зарчим
4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:
4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах.
25 дугаар зүйл.Нотлох баримт цуглуулах
25.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:
25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;
25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах;
25.1.3.шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах;
25.1.4.гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах;
25.1.5.баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах;
25.1.6.шаардлагатай бол туршилт хийх;
25.1.7.оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах.
26 дугаар зүйл.Оролцогчийг сонсох
26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.
Газрын тухай хууль. 2002 он
33 дугаар зүйл.Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах
33.1.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:
33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.
61 дүгээр зүйл.Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох
61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !