Нөхөн ногдуулалтын акт үйлдэхэд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаарна
“И” ХХК-аас 2020 оны аравдугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан. Татварын улсын байцаагч уг компанийн тухайн татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтыг хийх явцад 2014 оны зөрчлийг илрүүлснээр 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэж, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч компаниас “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан байтал татварын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, 2014 оны зөрчилд хариуцлага тооцсон” гэж, хариуцагчаас “татвар төлөгчийн өөрийн хүсэлтээр хийгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтад татварын дөрвөн жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүх “ ... хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаа гэж үзэхээргүй, нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулалт хийсэн нь татварын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх “ ... татвар төлөгчийн хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Дээд шүүхээс хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэв.
Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дөрвөн жил байхаар хуульд заасан байхад 2014 оны татварын зөрчилд 2021 онд хариуцлага тооцсон нь дээрх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.
Татвар төлөгчийн баталгаажуулах хүсэлтийг үндэслэн “Нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулах тухай акт” үйлдээгүй тохиолдолд хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар заасан “татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаа” үүсэхгүй.
Татварын улсын байцаагчийн “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах тухай акт” нь захиргааны акт болохын хувьд зөвшөөрснөөс гадна татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй байж болно.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь унших бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатар
ХУУЛИЙН ЛАВЛАГАА
Татварын ерөнхий хууль. 2019 он
6 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
6.1.Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
6.1.14."нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг;
6.1.15."нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан, баталгаажуулсан баримт бичгийг;
15 дугаар зүйл.Татварын хөөн хэлэлцэх хугацаа
15.1.Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.
15.2.Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй.
45 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт
45.1.Татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын алба хүлээн авч, хянаж шалган, баталгаажуулж, саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид шилжүүлнэ.
45.2.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль. 2015 он
15 дугаар зүйл.Албан татварыг буцаан олгох
15.1.Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно:
15.1.1.албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ;
15.1.2.харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
legal talk+ №03 – Цэц шинэчлэгдэх үү?
4 days ago
"Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал - 2021
4 days ago
Special Ep4: УИХ-ын 2023 оны Хавар, Намрын ээлжит чуулганаар ямар хуулиуд хэлэлцэгдэж байна вэ?
4 days ago
Special Ep3: ChatGPT хуулийн салбарт
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Мэргэжлийн хариуцлагын даатгалаас бусад тохиолдолд даатгалын гэрээ нь бизнес эрхлэгчийн мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчсөний улмаас бий болох хохирлоос сэргийлэх агуулгатай байх боломжгүй
2024-04-25
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ
2024-04-19
-
Judilogy
2024-04-22 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Tsogoo Lkhagva
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
2024-04-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Пүрвээгийн Баттулга, Болор-Эрдэнийн Төрболд
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-04-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Alternative NGO
2024-04-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2024-04-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Ганзориг, Мөнхтөмөр Маралмаа, Баттөрийн Мягмарсүрэн, Нээлттэй Нийгэм Форум, Равданбямбын Оюундэлгэр, Бат-Эрдэм Төрбат
2024-04-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Лхамсүрэнгийн Отгонбаяр
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тунгалагсайхан Болор-эрдэнэ
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !