49 жилийн өмнө хүчирхийлэлд өртсөний улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг барагдуулж шийдвэрлэжээ
САНАМЖ: Энэхүү хураангуй нь хуульч, судлаач, эрх зүйн чиглэлээр суралцагчдад болон олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр1 нь гадаад улсын шүүхийн шийдвэр болно.
Шүүхийн шийдвэрийн нэр: Bird v DP (a pseudonym) [2023] VSCA 66 (3 April 2023)
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
1971 онд нэхэмжлэгчийг 5 настай байхад түүний гэрт ирж номлол айлддаг байсан сүмийн туслах номлогч нь тухайн жилд нийт 2 удаа бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Нэхэмжлэгч нь бэлгийн хүчирхийллийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг хожим буюу 2020 онд тухайн сүмийн одоогийн хамба (bishop)-аас2 гаргуулахаар шүүхэд хандсан байна. Хариуцагчийн зүгээс гэм хор учруулсан этгээд болон хариуцагчийн хооронд ажилтан, ажил олгогчийн харилцаа үүссэн байх шаардлагатай боловч тухайн үед номлогч нь сүмийн албан ёсны ажилтан бус туслах номлогч байсан бөгөөд энгийн ажлын цагийн хуваариар ажилладаггүй байсан гэж маргасан. Мөн гэм хор учруулсан этгээд нь нэхэмжлэгчийн гэр бүлтэй номлогчийн хувиар бус хувь хүнийхээ үүднээс найз нөхдийн харилцаа үүсгэсэн байсан ба энэхүү нөхөрлөлийн харилцааг ашиглан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн сэтгэл санааны гэмтэл нь зөвхөн номлогчийн үйлдлээс болж үүссэн гэдгийг нотлох боломжгүй хэмээн маргажээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
Талууд номлогчийн үйлдсэн хүчирхийллийн талаар маргаагүй ба шүүхээс Шударга хөдөлмөрийн тухай хууль (Fair Work Act 2009)-ийг үндэслэн: Тухайн номлогч нь сүмийн өгсөн үүрэг даалгаврын дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан ба үйл явдал болох үед чиг үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн эцэг, эхийн гэрт очсон. Тиймээс сүм нь тухайн номлогчийн үйл ажиллагааг зохицуулах, товлох, хяналт тавих, мөн үүнээс үүсэх аливаа үр дагаврын хариуцлагыг хүлээх эрх хэмжээ бүхий байгууллага юм.
Мөн сэтгэцийн эмч нэхэмжлэгчийн сэтгэл зүйн төлөв байдлын талаарх дүгнэлтдээ түүнийг гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD), архаг сэтгэл түгших эмгэг (chronic anxiety disorder), архаг сэтгэл гутрал (chronic depressive disorder) болон гэмтлийн дараах зан төлөвийн өөрчлөлт (post traumatic personality change)- тэй хэмээн тодорхойлсон байдаг. Хэдийгээр эдгээр сэтгэл зүйн эмгэгүүдийг зөвхөн нэг хүчин зүйлийн улмаас болж үүссэн гэж үзэх боломжгүй ч номлогчийн үйлдэл түүнд томоохон нөлөөг үзүүлсэн хэмээн шүүхээс үзэн нийт 230,000 долларыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.
---oOo---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://www.austlii.edu.au/cgi- bin/viewdoc/au/cases/vic/VSCA/2023/66.html, Шүүхийн шийдвэрийг хураангуйлахдаа эх хувилбарын бүтцийг өөрчилсөн болно.
[2] Хариуцагч (Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн)-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу сүмийг төлөөлөн хариуцагчаар томилогджээ. Хуулийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://www.austlii.edu.au/cgi-bin/viewdb/au/legis/vic/consol_act/liodcaa2018467/
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !