Америкийн Нэгдсэн Улсын Дээд шүүхийн шийдвэрийн хураангуй-Хамгаалалтын хувцас хэрэгслийг өмсөх, солиход зарцуулсан хугацаа болон үйлдвэрлэлийн талбай руу ирж, очих хугацааг ажилсан цагт оруулан тооцно.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь хуульч, судлаач, эрх зүйн чиглэлээр суралцагчдад болон олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь гадаад улсын шүүхийн шийдвэр1 болно.
Шүүхийн шийдвэрийн нэр: IBP, Inc. v. Alvarez, 546 U.S. 21 (2005)
Шүүхийн шийдвэрийн огноо: 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
IBP компанийн мах боловсруулах үйлдвэрийн ажилчид нь малгай, бээлий, хормогч, гутал зэрэг хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх шаардлагатай байдаг бөгөөд тухайн үйлдвэрийн ажилчид энэхүү хамгаалалтын хэрэгслийг өмсөх, тайлахад зарцуулсан хугацаа, мөн хувцас солих өрөө болон үйлдвэрлэлийн талбайн хооронд алхсан хугацааг ажилсан цагт тооцуулж, цалин гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч компанийн зүгээс хамгаалалтын хувцас, хэрэгсэл өмсөх нь ажилчдын “үндсэн үйл ажиллагаа” биш тул ажлын цагт тооцож, цалин олгох үндэслэлгүй хэмээн маргажээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Дүүргийн шүүхээс: Хамгаалалтын хувцас хэрэгслийг өмсөж, тайлахад зарцуулсан хугацаа, хувцас солих өрөө болон үйлдвэрлэлийн талбай хооронд алхах хугацааг ажилсан цагт тооцож, цалин олгох нь зүйтэй гэж үзсэн.
2. Давж заалдах шатны есдүгээр шүүхээс: Дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дээрх үйл ажиллагаа нь ажилчдын үндсэн ажлын үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд ажилчид үндсэн чиг үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай тул Шударга хөдөлмөрийн стандартын тухай хууль (Fair Labor Standards Act)2-ийн дагуу “ажлын цаг”-т хамаарна гэж дүгнэсэн.
3. Дээд шүүхээс: Ажилтан үндсэн үүргээ гүйцэтгэхэд салшгүй холбоотой болон зайлшгүй шаардлагатай аливаа үйл ажиллагаа нь ажилтны гүйцэтгэх “үндсэн үйл ажиллагаа”-д хамаарах ёстой гэдгийг шүүх тодруулж, эдгээр үйл ажиллагаанд зарцуулсан цагийг ажлын цагт тооцно гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хэрэгт ажилчдын зайлшгүй шаардлагатай хамгаалалтын хувцас, хэрэглэлийг өмсөж, тайлахад зарцуулсан хугацаа нь “ажлын цаг”-т багтах ёстой тул цалинтай байх ёстой гэж тайлбарласан байна.
4. АНУ-ын Засгийн газрын Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга (Secretary of Labor)-ын 2005 онд баталсан журмын 29 CFR §790.7(h)3-д "ажил олгогч нь ажилтныг ажлын байран дээрээ эсвэл үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг өөр газартаа байгаа цагийг тайлагнахыг шаарддаг бол ажилтан тухайн газар, цагт ажиллахад бэлэн байгаа боловч ажилтнаас үл хамаарах шалтгаанаар хийх ажил байхгүй, ажлаа хүлээх нь ажилтны үндсэн үйл ажиллагааны салшгүй хэсэг байх болно" гэж зохицуулсан байдаг нь нэхэмжлэгчийн хүсэл зоригтой нийцнэ гэж дүгнэжээ.
5. Мөн тухайн шийдвэрээр ажилтнуудын хувцас солих өрөө болон үйлдвэрийн байр хооронд алхах хугацааг Шударга хөдөлмөрийн стандартын тухай хууль (Fair Labor Standards Act)-ийн дагуу “ажлын цаг”-т хамаарна гэж үзэхдээ “ажлын өдрийн тасралтгүй байх дүрэм”-ийг баримталсан байна.
6. Хариуцагч талаас Ажлын цагийн тухай хууль (Portal-to-Portal Act)4-ийн дагуу үндсэн үйл ажиллагаа явуулах газар руу зорчих зэрэг үйл ажиллагаа нь цалингүй байх ёстой гэж маргасан боловч шүүхээс ажлын цаг эхэлснээс хойш эсвэл дуусахаас өмнөх хугацаа хамаарахгүй тул ажлын хувцас, хэрэглэл өмссөнөөс тайлах хүртэл хугацаанд үйлдвэрийн байр болон ажилтны хувцас солих өрөө хооронд алхахад зарцуулж буй хугацаа нь “ажлын цаг”-т багтана гэж үзсэн буюу цалинтай байх ёстой гэж үзжээ.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Fair Labor Standards Act (1938)
[3] Electronic Code of Federal Regulations (e-CFR) §790.7(h)
[4] Portal-to-Portal Act (1947) 29 USC Ch. 9: PORTAL-TO-PORTAL PAY (house.gov)
Энэхүү хууль нь ажилтны ямар төрлийн үйл ажиллагааг ажилласан цагт тооцох талаар зохицуулсан байдаг. Тухайлбал, өдөр тутмын ажлын байрандаа ирэх, буцах хугацаа болон үндсэн үйл ажиллагаанаас өмнө эсвэл дараа хийгддэг хувцас солих, гар угаах гэх мэт үйл ажиллагааг ажилласан цагт тооцдоггүй. Гэхдээ эдгээр үйл ажиллагаа нь ажилтны үндсэн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бол тооцно. Жишээлбэл, ажлын онцлогоос шалтгаалан хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсөхөд зарцуулсан хугацааг ажилласан цагт оруулан тооцохоор зохицуулсан байдаг.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !