Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзана
Шийдвэрийн огноо, дугаар: 2022 оны 5 сарын 05 өдөр, 479
2022.08.26 процесс-хураангуй: Дугаар 1
Насанд хүрээгүй Бат нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байна.
Мөрдөн байцаалтын явцад өсвөр насны хүүхэд Батын хууль ёсны төлөөлөгчөөр төрийн байгууллагын төлөөлөгчийг томилж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх буруу гэж үзэж, хэргийг дахин хянуулахаар прокурорт буцаажээ.
Прокурор уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан, “ ... өсвөр насны шүүгдэгч Бат нь эх, ах нарын хамт амьдардаг гэх боловч эх нь архины хамааралтай, асран хамгаалах боломжгүйн улмаас Бат нь асрамжийн газарт амьдарч байсан /тул/ түүний хууль ёсны төлөөлөгчийг төрийн байгууллагаас томилсон нь хууль зөрчөөгүй” гэж маргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор нь өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг эн тэргүүнд түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох үүрэгтэй, тийм хүн байхгүй, эсхүл тэдгээр нь тухайн хэрэгт хүүхдийг төлөөлөхөд ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болдог.
Энэ тохиолдолд, насанд хүрээгүй /хүүхэд/ Батын хууль ёсны төлөөлөгчийг мөрдөн байцаалтын явцад тогтоохдоо түүний ар гэрийн байдал, төрсөн эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийг шалгаж тодруулаагүй, хэн хэнтэйгээ амьдардаг, эх нь ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, ах, эгч нь хамт амьдардаг эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрийн байгууллагыг шууд тогтоосон нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Давж заалдах шатны шүүхээс прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Өсвөр насны хүний хууль ёсны төлөөлөгчийг сонгож томилох дарааллыг хуулиар тусгайлан тогтоосон, ингэхдээ тэргүүн ээлжинд эцэг, эхийг нь, дараа нь хуулийн дагуу тогтоогдсон асран хамгаалагч, харгалзан дэмжигч этгээдийг, эцэст нь эдгээр хүмүүсийг тогтоох боломжгүй бол холбогдох төрийн байгууллагын төлөөлөгчийг оролцуулахаар заасан байхад өсвөр насны шүүгдэгч Батын хууль ёсны төлөөлөгчийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа хуулиар тогтоосон дээрх дарааллыг зөрчиж төрийн байгууллагын төлөөлөгчийг шууд томилж оролцуулсан нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
legal talk+ №4 – Шүүгч хариуцлагатай юу?
1 day ago
Ярилцлага: Цэц шинэчлэгдэх үү?
1 day ago
ProGer.mn "10 асуулт" #БЛИЦ: "Легал гайд" хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ч.Отгонбаатар оролцлоо.
1 day ago
Special Ep5: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Захиргааны эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
1 day ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-07 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-05-06 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүрэнцэцэгийн Алтансоёмбо
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна !