Цахим орчинд бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэмт хэрэгт тооцно
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/680
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.09.15 Шийдвэрийн хураангуй 2
Иргэн Наран нь 2021 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх хугацаанд фейсбүүк цахим орчинд иргэн Удвалын зургийг оруулан “иргэн Удвал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмчлөлийн орон сууцыг залилан авсан” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр илт худал мэдээллийг олон нийтэд тараажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, мөн зүйлийн 17 дахь хэсэгт “...Хүний эрх, нэр төр, алдар хүндийг ... хуулиар тогтоон хамгаална” гэж тус тус хуульчилсан бөгөөд иргэн Удвал нь бусдыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд шүүхээр тооцогдож байгаагүй байна.
Энэ тохиолдлыг Эрүүгийн хуульд зааснаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж үздэг бөгөөд энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар заасан.
Шүүхээс иргэн Нарангийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийтгэх тогтоолыг бүтнээр нь үзэх бол энд дарж үзнэ үү.
Хураангуйг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд хууль сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно
2024-04-08
-
21 нас хүрээгүй хүнийг архидан согтууралд уруу татсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох үндэслэл болно
2024-04-01
-
Цар тахлын улмаас орон сууцны барилгын төсөвт өртөг нэмэгдсэн тохиолдолд талууд эрсдэлийг хариуцах асуудал
2024-03-29
-
Пүрвээгийн Баттулга, Болор-Эрдэнийн Төрболд
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-04-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Alternative NGO
2024-04-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2024-04-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Ганзориг, Мөнхтөмөр Маралмаа, Баттөрийн Мягмарсүрэн, Нээлттэй Нийгэм Форум, Равданбямбын Оюундэлгэр, Бат-Эрдэм Төрбат
2024-04-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Лхамсүрэнгийн Отгонбаяр
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тунгалагсайхан Болор-эрдэнэ
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-04-08 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Монголын Отгондэлгэр, Баттулгын Дөлгөөн, Наянбаатарын Хулан
2024-04-05 Судалгааны тайландуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн
2024-04-04 Нийтлэлдуудаж байна !