Зээлдэгч биш байсан ч барьцаалсан хөрөнгөөрөө зээлийн төлбөрийг төлнө
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022.07.04, 181/ШШ2022/01489
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй
2022.09.26, шийдвэр-хураангуй-3,
“И” компани нь Банкнаас 60,0 сая төгрөгийг зээлж, уг зээлийн барьцаанд иргэн Оюун орон сууцаа тавьжээ. “И” компани зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас Банк шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, “И” компаниас 59,0 сая төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч “И” компани уг төлбөрийг төлөөгүй байна.
Банк дахин шүүхэд хандаж, “И” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан иргэн Оюуны орон сууцаар зээлийн төлбөрийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан, иргэн Оюун нь “… зээлийн мөнгөнөөс аваагүй, захиран зарцуулахад оролцоогүй”, “… “И” компаниас зээлийн төлбөрийг гаргуулж Банкинд олгуулах шүүхийн шийдвэр гарсан” гэх зэргээр маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар, “И” компанийг зээл авахад иргэн Оюун нь “И” компани зээлээ бүрэн төлөөгүй тохиолдолд өөрийн орон сууцаар зээлийн төлбөрийг барагдуулна гэж Банктай барьцааны гэрээ байгуулсан байна.
Шүүхээс, зээлээ буцаан төлөөгүй зээлдэгчийн төлөх ёстой төлбөрийг түүний барьцаанд тавьсан хөрөнгөнөөс гаргуулах нэхэмжлэлийг Банкнаас гаргахад өмнө нь “И” компаниас зээлийн төлбөрийг гаргуулж Банкинд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр саад болохгүй гэж үзэв.
Түүнчлэн, иргэн Оюун нь зээлийн мөнгөнөөс аваагүй, захиран зарцуулахад оролцоогүй байх нь түүний барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хамааралгүй гэж үзэж, иргэн Оюуны зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг албадан худалдаж, “И” компанийн зээлийн төлбөрийг барагдуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх энд дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүх, шүүгч Ж.Лхагвасүрэн.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
2024 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
21 hours ago
legal talk+ №03 – Цэц шинэчлэгдэх үү?
1 week ago
"Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал - 2021
1 week ago
Special Ep4: УИХ-ын 2023 оны Хавар, Намрын ээлжит чуулганаар ямар хуулиуд хэлэлцэгдэж байна вэ?
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Мэргэжлийн хариуцлагын даатгалаас бусад тохиолдолд даатгалын гэрээ нь бизнес эрхлэгчийн мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчсөний улмаас бий болох хохирлоос сэргийлэх агуулгатай байх боломжгүй
2024-04-25
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ
2024-04-19
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-22 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Tsogoo Lkhagva
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
2024-04-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Пүрвээгийн Баттулга, Болор-Эрдэнийн Төрболд
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-04-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Alternative NGO
2024-04-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна !