-
2024-11-11 Шүүхийн академи
А.А нь 2020 оны 05 дугаар сард Ковид-19-ийн цар тахлын улмаас ажил олгогчийн заавраар гэрээсээ ажиллаж байсан. Ажлын цагаар түүний компьютерын тэжээлийн утас салж, утсыг авах гэж тонгойх зуур ширээн доор тоглож байсан хүүгийнхээ босохтой нь зэрэгцэн хүүгийн толгойг эрүүгээрээ мөргөж А.А шүдээ гэмтээсэн байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас А.А-ийн шүдний гэмтлийг “үйлдвэрийн осол” гэж тогтоон шүдний эмчилгээний зардлыг нөхөн олгохоор шийдвэрлэжээ.
дэлгэрэнгүй
Нийгмийн даатгалын асуудал хариуцсан олон нийтийн төлөөлөгч уг шийдвэрийг эсэргүүцэн Стокгольм хотын Захиргааны хэрийн шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс А.А-г Засгийн газрын зөвлөмж, ажил олгогчийн зааварчилгааны дагуу гэрээсээ ажиллаж байсан тул гэрийг ажлын байр гэж үзэж, ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэмтэл авсан тул ажил, осол хоёрын хооронд шалтгаант холбоо байсан гэж тайлбарласан. Иймд А.А нь шүдний эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж, гомдлыг хангахаас татгалзсан.
Олон нийтийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хөдөлмөрийн ослын даатгалаас эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэхэд ажил болон ослын хооронд шууд, бодитой шалтгаант холбоо байх шаардлагатай гэж үзэн Стокгольм хотын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан боловч шүүхээс давж заалдах гомдлыг мөн хангахаас татгалзаж, гэмтлийг ажил үүргээс шалтгаалсан үйлдвэрийн осол гэж дүгнэсэн байна. -
2024-11-07 Шүүхийн академи
Прокурорын газраас шүүгдэгчийг хохирогч А-г гадаа явж байхад нь “утсаар чинь ганц фейсбүүк орчхоод өгье, утасгүй болчихлоо” гэж хуурч, түүний эзэмшлийн “IPhone 12 Pro max” загварын гар утсыг өөртөө авч, А-д дэлгүүрээс пиво авч өгөн хамтдаа сандал дээр суух зэргээр төөрөгдөлд оруулан гар утсыг залилан мэхлэн авч 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн түүнийг иргэн А-тай хамт сууж байгаад, А нь цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан цааш явахдаа өөрийн санаачилгаар шүүгдэгчид савхин куртик, тортой углааш зэргийг түр харж байхыг захиж үлдээгээд явсан хойгуур нь 499,800 төгрөгийн эд зүйлийг авч яван бусдад зарж борлуулан, завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хоёр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2024-11-05 Шүүхийн академи
Нийслэлийн Засаг дарга 2016 оны 3 сарын 25-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалттай газар эзэмшүүлжээ. Газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 3 сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс үргэлжлүүлэн газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
дэлгэрэнгүй
Гэтэл татварын албанаас 2022, 2023 оны газар эзэмшсэний төлбөрийг төлүүлэхээр төлбөрийн нэхэмжлэлийг хүргүүлжээ. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрийн нэхэмжлэлийг буцаан авах тухай хүсэлт гаргасан боловч “Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул газрын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно” гэх хариуг өгчээ. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс газрын эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй хэмээн маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. -
2024-10-24 Шүүхийн академи
Чөлөөт бүсээс хувийн хэрэглээний зориулалтаар бус худалдан борлуулах, ашиг олох зорилгоор архи, тамхины зүйлийг оруулж ирж байгааг зохицуулахаар Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350, А/351 дүгээр тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн улсын хилээр нэвтрүүлэх журам”, “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалын дагуу хилээр байнга орж, гардаг эсэхээс үл хамааран зорчигч бүр хувийн хэрэглээний архи, тамхийг хилээр нэвтрүүлэхдээ татвар төлөх үр дагавар үүссэн нь захиргааны хэм хэмжээний акт гарсан зорилгодоо нийцээгүй гэж маргасан.
дэлгэрэнгүй
Тодруулбал, нэр бүхий 12 компаниас дээрх нэмэлт, өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, алдагдалтай ажиллахад хүрсэн нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Хуулийн хэм хэмжээг давсан зохицуулалт бий болгож, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоосон хэмээн маргасан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хянан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэв. -
2024-10-17 Шүүхийн академи
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх замаар ашиг олдог. Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс тус 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд 2016-2020 оны хооронд 6,910,369,842.56 төгрөгийн албан татвар ногдуулсан ба нэхэмжлэгчээс холбогдох татварыг төлсөн. Гэвч УИХ-аас Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль (2000 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад2 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн тоо заагаагүй байсныг зөвхөн тодорхой тооны орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилсан.
дэлгэрэнгүй
Үүний дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2016-2020 оны хооронд ногдуулсан татварыг хууль бус гэж үзэж, мөн онд төлсөн татварын дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах, алдангийг буцаан олгуулах, 185 үл хөдлөх эд хөрөнгийг татвараас чөлөөлөгдөх эд хөрөнгө мөн болохыг тогтоолгохоор маргасан. -
2024-10-10 Шүүхийн академи
Нэхэмжлэгч нь Зуучлалын байгууллагатай Австрали Улсад суралцуулах гэрээ байгуулж, тус улсад хэлний бэлтгэлд 1 жилийн хугацаатай суралцуулах, зөвлөх үйлчилгээний төлбөрт 20,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Харин Австрали Улсын Дотоод хэргийн яам оюутны виз олгохоос татгалзсан хариу өгсний улмаас нэхэмжлэгч хохирсон гэж үзэн учирсан хохиролд 24,163,729 төгрөгийг Зуучлалын байгууллагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч талаас суралцагч хуурамч материал бүрдүүлэн өгснөөс болж визээ авч чадаагүй тул Зуучлалын гэрээнд зааснаар бид зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгох боломжгүй гэж тус тус маргасан.
дэлгэрэнгүй -
2024-10-08 Шүүхийн академи
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр, бар, караоке, дэн буудлын үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн ebarimt.mn цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үгийг олж аван, хууль бусаар нэвтэрч 27.670.580 төгрөгийн борлуулалтын дүн бүхий 41 ширхэг баримтыг хуурамчаар нэмж оруулан хуулийн этгээдэд 2.767.058 төгрөгийн татварын өр үүсгэж, 553.430 төгрөгийн буцаан олголтыг өөрийн дансаар дамжуулан авчээ.
дэлгэрэнгүй -
2024-10-04 Шүүхийн академи
Ц.Д нь Х.Г-тай маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдлээр нойр булчирхайн урагдал, задрал, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан;
Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-ын нүүрэн тус газарт нь шалтгаангүйгээр хоёр удаа өшиглөж 4 дүгээр шүдний хүзүүний хугарал, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдсон.
дэлгэрэнгүй -
2024-09-27 Шүүхийн академи
Шүүгдэгчид нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-09-27 Шүүхийн академи
Шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас салсан эхнэртэйгээ аливаа арга, хэрэгслээр харилцаа, холбоо тогтоохыг шүүхээс хориглосон байна. Шүүгдэгч өөрийн фейсбүүк хуудсанд нийтлэл оруулахдаа салсан эхнэрийгээ “таг” хийжээ.
дэлгэрэнгүй -
2024-09-26 Шүүхийн академи
1971 онд нэхэмжлэгчийг 5 настай байхад түүний гэрт ирж номлол айлддаг байсан сүмийн туслах номлогч нь тухайн жилд нийт 2 удаа бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Нэхэмжлэгч нь бэлгийн хүчирхийллийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг хожим буюу 2020 онд тухайн сүмийн одоогийн хамба (bishop)-аас гаргуулахаар шүүхэд хандсан байна. Хариуцагчийн зүгээс гэм хор учруулсан этгээд болон хариуцагчийн хооронд ажилтан, ажил олгогчийн харилцаа үүссэн байх шаардлагатай боловч тухайн үед номлогч нь сүмийн албан ёсны ажилтан бус туслах номлогч байсан бөгөөд энгийн ажлын цагийн хуваариар ажилладаггүй байсан гэж маргасан. Мөн гэм хор учруулсан этгээд нь нэхэмжлэгчийн гэр бүлтэй номлогчийн хувиар бус хувь хүнийхээ үүднээс найз нөхдийн харилцаа үүсгэсэн байсан ба энэхүү нөхөрлөлийн харилцааг ашиглан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн сэтгэл санааны гэмтэл нь зөвхөн номлогчийн үйлдлээс болж үүссэн гэдгийг нотлох боломжгүй хэмээн маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-09-25 Шүүхийн академи
Шүүгдэгч нь ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүй хэр нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд хутгагч шанагатай “Хьюндай” загварын экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн гол” гэх ойн сан бүхий газарт алт олборлох үйл ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас байгаль орчинд 9.132.277 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-09-20 Шүүхийн академи
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
дэлгэрэнгүй -
2024-09-06 Шүүхийн академи
Б аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 2022 оны 10/03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай саналыг хэлэлцүүлэхээр нэр бүхий төлөөлөгчдөөс оруулсныг хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжсэн тул
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.22, 48 дугаар зүйлийн 48.23 дахь заалтыг үндэслэн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь огцруулсан.Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг холбогдох хуульд заасан хугацааны өмнө урьдчилан бэлтгэж, танилцуулах үүргээ биелүүлээгүй байхад төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь буруу” гэж; хариуцагчаас “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд тухайн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаж хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд тухайн асуудлыг олонхын саналаар баталсан тул маргаан бүхий 10/03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-08-29 Шүүхийн академи
Нэхэмжлэгч Т нь хариуцагч “Э ” ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн дэвтэрт нөхөн бичүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь “... бэлгийн дарамт үзүүлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасныг нотлоогүй байхад Ёс зүй ашиг сонирхлын хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль бус...” гэж, хариуцагч нь“... ажилтан Т нь Хөдөлмөрийн гэрээний 4.5.13-т заасан ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь ажилтан Г болон Т нарын камерын бичлэг, хоорондоо харилцсан цахим захидал, гэрчүүдийн мэдүүлгээр болон Ёс зүй ашиг сонирхлын хорооны 01 тоот дүгнэлтээр тогтоогдсон..., ...хууль зөрчөөгүй, гүйцэтгэх захирлын ... тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.
дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
3 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
5 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !