Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Иргэний эрх зүй
39 шийдвэрийн хураангуй байна.
-
2022-08-04 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхБ, Х нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Х-гийн нэр дээр зээлийн гэрээг байгуулан, лизингээр машин худалдан авч, зээлээ хамтран төлж байсан боловч тэд салжээ. Салсны дараа Б машинаа унаж, зээлийн төлбөрөө төлж байтал Х машиныг нь нууцаар ачуулан авч яваад, зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,535,064 төгрөг төлж, машины гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авчээ. Б шүүхэд хандаж, Х-оос машины зээлийн төлбөрт төлсөн 10,880,452 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхэд, Х 2 жил машиныг унаж хэрэглэсэн тул зээлийн хүү, элэгдэл хорогдлыг төлөх ёстой гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-08-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Мөнхбаатар, Баярмаа нар нь иргэн Сэр-Одоос 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 1 сарын 10 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.дэлгэрэнгүй
-
2022-08-04 Легал датаПрактикт иргэд хоорондоо байгуулсан гэрээ (ихэвчлэн зээлийн гэрээ, мөн түрээс, эд хөрөнгө хөлслөх гэрээ)-ний үүргийг хангуулах зорилгоор бусдын хөдлөх (ихэвчлэн тээврийн хэрэгсэл), үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авах явдал түгээмэл гардаг. Тэгвэл ийнхүү эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар байгуулсан худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээ зэрэг нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар шүүхийн шийдвэрүүд цөөнгүй гарсан байдаг. Эдгээр шүүхийн шийдвэрүүдээс дараах шийдвэрийг сонгон хураангуйлан хүргэж байна.дэлгэрэнгүй
-
2022-07-25 Улсын дээд шүүхИргэн Б.С нь өөрийн хүү (хариуцагч) С.Б-тэй хамтран 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ХХБ банкнаас өөрийн цалингаа барьцаалан 8 сая төгрөгийн зээлийг 26 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл авснаас жил гаруйн дараа Б.С өвчний улмаас нас барснаас болж зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхээ больжээ. Иймд банкнаас зээлийн төлбөрийг хариуцагч С.Б-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.дэлгэрэнгүй
-
2022-06-16 Легал дата2010 онд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүргийг 2018 онд биелүүлсний улмаас мөнгөний ханшын зөрүү үүссэнийг нэхэмжлэгч гаргуулахаар шаардсан нэгэн сонирхолтой маргааныг шүүх шийдвэрлэжээ. Хууль хэрэглээний болон практикт ач холбогдолтой гэж үзэж энэхүү шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэж хүргэж байна.дэлгэрэнгүй
-
2022-06-07 Легал датаЗээлдүүлэгч “Т” ХХК Зээлдэгч “Г” ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж зарга үүсгэжээ. Энэхүү маргааны хүрээнд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх зээлдүүлэгч “Т” ХХК зээл олгохдоо зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авсан нь хуульд нийцсэн эсэх талаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээ, практикийн түвшинд ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийг хураангуйг бэлтгэн хүргэж байна.дэлгэрэнгүй
-
2022-05-16 Легал датаНэхэмжлэгч “А” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд нь зээл олгохдоо зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээнд заасан тохиолдолд алдангийг хэрхэн тооцох асуудалд Улсын дээд шүүх хариулт өгсөн нь хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой байна.дэлгэрэнгүй
-
2022-05-02 Легал датаНэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Ф К” ХХК нар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 07-08 УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх заалтын дагуу “Ф К” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Б.О нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн тохиолдолд “Ф К” ХХК автомашины өмчлөх эрхийг Б.О-д буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн бол “Ф К” ХХК нь автомашиныг үл маргах журмаар шилжүүлэн авч, зах зээлд түргэн борлогдох үнээр худалдаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, өөрт учирсан хохирлоо үл маргах журмаар нөхөн төлүүлэхээр тохиролцжээ.дэлгэрэнгүй
-
2022-04-19 Легал датаУлсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/00380 дугаартай тогтоолд Иргэний хуулийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасныг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар тайлбарлажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
2024 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
20 hours ago
legal talk+ №03 – Цэц шинэчлэгдэх үү?
1 week ago
"Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал - 2021
1 week ago
Special Ep4: УИХ-ын 2023 оны Хавар, Намрын ээлжит чуулганаар ямар хуулиуд хэлэлцэгдэж байна вэ?
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Мэргэжлийн хариуцлагын даатгалаас бусад тохиолдолд даатгалын гэрээ нь бизнес эрхлэгчийн мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчсөний улмаас бий болох хохирлоос сэргийлэх агуулгатай байх боломжгүй
2024-04-25
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ
2024-04-19
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-22 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Tsogoo Lkhagva
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
2024-04-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Пүрвээгийн Баттулга, Болор-Эрдэнийн Төрболд
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-04-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Alternative NGO
2024-04-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна !