-
2025-02-14 Шүүхийн академи
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж улмаар өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 4 настай төрсөн охиныхоо эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-02-13 Шүүхийн академи
Шүүгдэгч Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн А, Г нарын амь насыг хохироосон мөн Д-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-02-12 Шүүхийн академи
Шүүгдэгч нь худалдааны төв дотор хохирогчийн гээгдүүлсэн ... банкны цахим картыг олж, тус картыг АТМ-д уншуулан өөрийн данс руу 2,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-02-11 Шүүхийн академи
Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг халуун усны газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч хохирогчийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2025-02-10 Шүүхийн академи
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болж, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багт Ардчилсан Намаас 8, Монгол Ардын Намаас 8 нэр дэвшигч оролцжээ. Монгол Ардын Намаас нэр дэвшигч нарыг сонгогчдын олонхийн санал авсан гэж үзэн Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон байна.
дэлгэрэнгүй
2. Нэхэмжлэгч нар нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч нарыг сонгуулийн санал хураалтын үеэр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгааг зөвшөөрснөөс бусад хугацаанд явуулсаны улмаас сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэж 05 дугаар тогтоолын Монгол Ардын Намын 8 нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан.
3. Мөн Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын Намын дарга нь Улаанбаатар хотоос 45 оюутныг үнэгүй тээвэрлэсэн ба уг үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэж, хэргийг Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 16.1-т заасан “... аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн’’ гэх зөрчил гаргасан болохыг тогтоож, түүнд хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна.
4. Автобусаар ирсэн оюутнуудын 8 оюутан нь Алдархаан сумын Өгөөмөр багт сонгуулийн санал өгсөн бөгөөд хэдийгээр дээрх зөрчлийн хэргээр уг захиргааны хэргийн нэр бүхий гуравдагч этгээд нартай холбоотойгоор зөрчлийг шалгаж тогтоогоогүй хэдий ч тэдэнтэй хамаарал бүхий Алдархаан сумын Монгол Ардын Намын даргын үйлдлийг шалган тогтоож, түүний хууль бус үйлдлээр сонгуулийн дүнд нөлөөлөхүйц тооны иргэд үнэ төлбөргүй үйлчилгээ авсны үндсэн дээр Алдархаан сумын Өгөөмөр багт сонгуулийн санал өгсөн үйл баримт нь маргаан бүхий Сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хангалттай үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн гэж маргасан.
5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. -
2025-02-07 Шүүхийн академи
1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Л” ХХК нар 2019 оны 02 сарын 18-ны өдөр 2019/20 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2020 оны 02 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч компанид шатахуун нийлүүлэхээр тохиролцсон.
дэлгэрэнгүй
2. Шатахууныг гадаадаас ам.доллароор худалдаж авдаг, гэрээний 7.4 болон гэрээний хавсралтад зааснаар ам.долларын ханшийн зөрүүг гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцохоор заасан. Шатахууны үнийг буцаан төлөх төлбөрт ханшийн зөрүүнээс 7 182 576 төгрөгийн хохирол гарсан.
3. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Л” ХХК-аас үндсэн төлбөрийн үлдэгдэл 156 619 500 төгрөг, алданги 78 309 750 төгрөг, ханшийн зөрүү 7 182 576 төгрөг, нийт 242 111 826 төгрөгийг нэхэмжилсэн. -
2025-02-06 Шүүхийн академи
Австрали Улсын Викториа мужийн анхан шатны шүүхэд 18 насанд хүрээгүй Австрали Улсын 8 иргэн (хүүхдүүд)-ээс өөрсдийн болон тус улсын нийт хүүхэд, жирийн иргэдийн өмнөөс тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг (нийтийн эрх ашгийг) хамгаалах зорилгоор төлөөлөгчийн хамт Байгаль орчны сайдын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нараас “Викэри ХХК”-ийн нүүрс олборлох төслийг өргөтгөх, уг төслийн хугацааг сунгахаас татгалзах, нөхөн төлбөр гаргуулахыг хариуцагч Байгаль орчны сайдаас шаарджээ. Энэхүү нэхэмжлэлийн гол агуулга нь нүүрсний уурхайн төслийн зөвшөөрлийг хариуцагч баталсан тохиолдолд олборлосон нүүрсийг шатааж, улмаар агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл ялгарахад хувь нэмэр оруулах, хүрээлэн буй орчинд буюу уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөлөл үзүүлэх тул хариуцагчаас байгаль орчныг хамгаалахтай холбоотой үүрэг хариуцлага (duty of care)-ыг шаардсан.
дэлгэрэнгүй
Харин хариуцагч Байгаль орчны сайдаас Австрали улсын хүүхэд, иргэдийг байгаль орчны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг Байгаль орчин болон биологийн олон төрөл зүйлийг хамгаалах тухай хууль (цаашид “EPBC” гэх)-ийн 130, 133 дугаар зүйлээр тус яамны сайдад олгоогүй бөгөөд хүүхдүүд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан -
2025-02-04 Judilogy
Талууд 2016.06.15-ны өдөр “хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулж, хариуцагч нь “Х” ХХК-ийн 50 хувийн буюу 10,905 ширхэг нэг бүрийн үнэ 10,000 төгрөг, нийт 109,500,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг худалдах, нэхэмжлэгч нь хувьцааны мөнгийг 2016.06.15-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. 2016.06.15-ны өдрийн 7 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр нэхэмжлэгчийг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр нэмж оруулан, компанийн шинэчилсэн дүрмийг баталж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон.
дэлгэрэнгүй
Нэхэмжлэгч нь “хариуцагч “Х” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдахдаа компани бусдад төлөх ямар нэгэн өр төлбөр, маргаантай асуудал огт байхгүй гэсэн боловч шүүхийн шийдвэрээр их хэмжээний өртэй болох нь тогтоогдсон. ИХ-ийн 59.1-д заасан хууран мэхэлж хэлцэл байгуулсан. Надаар зээл авхуулж 650,000,000 төгрөгийн зээлийг авсан атлаа компанийн үйл ажиллагаанд огт оролцуулаагүй. Хариуцагч нь энэ бүгдийг мэдээд надаас хувьцааны үнийг огт шаардаж байгаагүй. Цаашид хариуцагчтай хамтран ажиллахгүй хувьцааг нь буцаан өгөх зорилготой” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ заажээ. Хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, маргасан ба хувьцааны үнэ 109,050,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.07-ны өдрийн 102/ШШ2016/00409 дугаар шийдвэрээр хариуцагч “Х” ХХК-аас 423,593,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэрээр хариуцагч “Х” ХХК-аас 155,915,159 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д, мөн шүүхийн шүүгчийн 2018.02.08-ны өдрийн 183/ШШ2018/00341 дүгээр захирамжаар хариуцагч “Х” ХХК-аас 91,015,843 төгрөгийг гаргуулан Ю.Д-д олгохоор зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.01-ний өдрийн 210/МА2023/01910 дугаар магадлалаар хариуцагч “Х” ХХК-аас 800,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож тус тус шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан. -
2025-02-03 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Нэхэмжлэгч хуулийн этгээд болох “М-И” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээр үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, ингэхдээ цар тахлаас үүдсэн нөхцөл байдлын улмаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүйгээр барилгын ажлыг гүйцэтгэж дуусгасан гэх агуулгаар тайлбарлаж, тус гэрчилгээг нөхөн олгохыг даалгуулахаар маргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас шалтгаалсан нэхэмжлэгч талын тайлбарлаж буй үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна. Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
дэлгэрэнгүй -
2025-01-31 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Нэхэмжлэгч Ж нь “...55 насанд хүрсэн эмэгтэй төрийн албан хаагчид тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээс бус “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохгүй. ... мөн түүнчлэн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах хүсэлтээ өгсөөр байхад шууд ажлаас чөлөөлж, хууль зөрчсөн тул Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй” гэж маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-01-31 Шүүхийн академи
IBP компанийн мах боловсруулах үйлдвэрийн ажилчид нь малгай, бээлий, хормогч, гутал зэрэг хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх шаардлагатай байдаг бөгөөд тухайн үйлдвэрийн ажилчид энэхүү хамгаалалтын хэрэгслийг өмсөх, тайлахад зарцуулсан хугацаа, мөн хувцас солих өрөө болон үйлдвэрлэлийн талбайн хооронд алхсан хугацааг ажилсан цагт тооцуулж, цалин гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч компанийн зүгээс хамгаалалтын хувцас, хэрэгсэл өмсөх нь ажилчдын “үндсэн үйл ажиллагаа” биш тул ажлын цагт тооцож, цалин олгох үндэслэлгүй хэмээн маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-01-30 Шүүхийн академи
Нэхэмжлэгч нь 26 жил шүүгчээр ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэмж олгохдоо Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын тушаалаар нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг албан тушаалын цалингаар тооцон, нэмэгдэл цалингаас тэтгэмж тооцоогүй тул нэхэмжлэгч нь нэмэгдэл цалингаас тооцогдох нэг удаагийн тэтгэмж 67,760,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
дэлгэрэнгүй -
2025-01-29 Шүүхийн академи
Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай 2020.10.12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, нүүрс тээврийн жолоочоор, сарын 800,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцож, тус компанид ажил эрхэлж эхэлжээ. 2021 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч “...ажлын байранд архи ууж зөрчил гаргасан, мөн удирдах албан тушаалтантай бүдүүлэг харьцаа гаргасандаа уучлал хүсье, дахин алдаа гаргавал ажлаас халагдахад гомдол байхгүй” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан байна. Үүнийг компани нэхэмжлэгчийн ажлаас гарах хүсэлт гэж үзэн Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 38 дугаар зүйлийг үндэслэн 2022.01.02- ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Иймд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд харин хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-01-27 Judilogy
(1) Шүүгдэгч Б нь С аймгийн З сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр А-т “хадлан бэлтгэх гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулах” хүсэлтийн дагуу Х сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулах зөвшөөрөл авч өгнө гэж 500,000 төгрөг авсан,
(2) Шүүгдэгч З нь С аймгийн Х сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадаж хадлан бэлтгэсэн гэх шалтгаанаар иргэн А болон түүнтэй хамтран хадлан бэлтгэсэн хүмүүсийн өвснөөс 1 машин буюу 500 ширхэг боодлын 3,000,000 төгрөгийн үнэ бүхий өвсийг газрын төлбөрт барьцаалж, хураан авч улмаар худалдан борлуулж, мөнгийг өөрт авсаны улмаас шүүгдэгч нар хахууль авах болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-01-28 Шүүхийн академи
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт нэр бүхий дөрвөн өмгөөлөгчид холбогдох ёс зүйн зөрчлийн маргааныг хэрэгсэхгүй болгож, 2 болон 3 дахь хэсэгт өмгөөлөгч О.Ц-г Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1 2 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн “сануулах” хариуцлага хүлээлгэжээ. О.Ц нь тус тогтоолыг эсэргүүцэж Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар гаргасан.
дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !