-
2025-07-08 Шүүхийн академи
Нэхэмжлэгч нь 2013 онд Зам, тээврийн яам (хуучнаар)-тай Өндөрхаан-т Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээибайгуулжээ. Зам, тээвэр хөгжлийн яамнаас нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг шалгаж “... дутуу, доголдолтой чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засах үүрэг даалгаврыг өгсөн” боловч уг доголдлыг арилгаагүй тул дээрх гэрээг 2015 оны 11-р сарын 23-ны өдөр цуцалжээ. Улмаар тус яам нэхэмжлэгчээс “Замын ажлын доголдол арилгах”зардал гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хэргийн шүүхээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчид доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээ зөрчсөн буруутай гэж тогтоосон2 давж заалдах шатны шүүхийн магадлал3 хүчин төгөлдөр болжээ. Үүний дараагаар 2023 оны 10 дугаар сард Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч нэхэмжлэгч компанид хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүхээс тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна гэж хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар бүртгэжээ. дүгнэж, Сангийн сайдын тушаалаар нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ Иймд нэхэмжлэгч нь улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
дэлгэрэнгүй -
2025-07-07 Улсын дээд шүүх
П.Батчулуун нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа зам тээврийн осолд орсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хагалгаанд орж, тархины үхэлтэй болох нь оношлогдсон иргэний гэр бүлийн гишүүдээс элэг, хоёр бөөр, тэдгээрийн эргэн тойронд байгаа судсыг авах талаар хэлж, зөвшөөрөл авсан боловч биеэс нь хүний доод мөчдийн эд болох шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг, мөн хүний эрхтэн болох цөсний хүүдийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан гэмт хэрэгт холбогдсон.
дэлгэрэнгүй -
2025-07-04 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Жолооч Т.Н нь “У” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, Ц.Б-гийн өмчлөлийн автомашинд 34,834,000 төгрөгийн, эрүүл мэнд болон бусад эд хөрөнгөд хохирол учруулсан. Нэхэмжлэгч Ц.Б нь тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигчээр “Б” ХХК-ийг тодорхойлж, тус компаниас автомашинд учирсан хохиролд 34,834,000 төгрөг шаардаж, бусад хохирлыг “У” ХХК болон “С” ХХК-иас шаардаж нэхэмжлэл гаргасан.
дэлгэрэнгүй -
2025-07-03 Үндсэн хуулийн цэц
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Их суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгож шийдвэрлэсэн.
дэлгэрэнгүй -
2025-07-02 Judilogy
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Б-тэй 2023.10.09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Б нь 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь уг мөнгөн хөрөнгийг гэрээний хугацаа дуусахад буцаан төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцсон. 100,000,000 төгрөгийг Б.Б өөрийн дансаар хүлээн авсан ба зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй.
дэлгэрэнгүй -
2025-06-29 Шүүхийн академи
Нэхэмжлэгч нь “Lexus-570” маркийн автомашиныг нэгэн ББСБ-ын барьцаанд тавьж, зээл авахдаа тус автомашиныг “Premium” даатгалд даатгуулжээ. Үүнээс жил орчмын дараа нэхэмжлэгч хөдөө явах замдаа адуу мөргөснөөс үүдэн, унаж явсан машин нь эвдэрчээ. Нэхэмжлэгч энэ ослын талаар дуудлага өгөх гэсэн боловч гар утасны сүлжээгүй газар явж байсан учраас цааш хөдөлж, явсаар аймгийн төв орж хоножээ. Хот руу эргэж ирснийхээ дараа хохирлоо үнэлүүлж, гэрээний дагуу даатгалын компанид хандан, ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан 25.360.650 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Харин хариуцагч нь “Даатгалын тохиолдол бий болсон талаар нэн даруй буюу газар дээр нь мэдэгдээгүй, хэрвээ нэн даруй мэдэгдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол даатгагчид 24 цагийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
дэлгэрэнгүй -
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм2025-06-27 Үндсэн хуулийн цэц
Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно.” гэж заасан байна. Гэтэл мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хүнийг түр саатуулах байранд хүргэснээс эхэлж 6 цаг хүртэл хугацааг тооцох тул ийнхүү хүргэхээс өмнөх эрх чөлөөгөө хасуулсан хугацаа нь түр саатуулсан хугацаанд тооцогдохгүй байх үр дагавартай байна.
дэлгэрэнгүй -
2025-06-27 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч “Эйкүсора” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумд нийт 2250 га талбай бүхий уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тус сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх тусгай зөвшөөрөл бүхий “уурхайн талбайн” хэмжээгээр газрыг эзэмшүүлж шийдвэрлэжээ. Улмаар Дорноговь аймгийн Татварын газраас газрын төлбөрийг “уурхайн талбайн” хэмжээгээр ногдуулж, маргаан бүхий 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэрийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Нэхэмжлэгч газрын маргаантай улмаас газрыг ашиглаагүй гэх үндэслэлээр газрын төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2025-06-25 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хөрөнгийн үнэлгээ нь хуулийн шаардлагыг зөрчсөн, үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөнд тооцогдоно. Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан...” гэж тайлбарласан.
дэлгэрэнгүй
Хариуцагч НШШГГ: “...Төлбөр төлөгч, авагч нар үнэлгээг харилцан тохиролцон тогтоож чадаагүй учраас хуульд зааснаар шинжээч томилж, үнэлгээг талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул хугацаа хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, ...дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ. -
2025-06-23 Judilogy
”Ф” компани нь “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд “Ф”-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д-г албан тушаалаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Э-г томилж, гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч ажлаас нь чөлөөлсөн гүйцэтгэх захирал Д нь энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн тул шинээр томилогдсон гүйцэтгэх захиралд “А” ХХК-ийн гэрчилгээ, тамга зэргийг хүлээлгэж өгөөгүй байна.
Улмаар шинээр томилогдсон гүйцэтгэх захирал нь энэхүү гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр өргөдөл гаргасан боловч “Компанийн үүсгэн байгуулах баримт бичиг болох гэрчилгээ болон өргөдөлд холбогдох баримт бичигт компанийн тамга дараагүй” гэх үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзан байна. Нэхэмжлэгчийн зүгээс УБЕГ удаа дараа гомдол гаргасан боловч дээрх үндэслэлээр тус гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгээгүй тул ийнхүү захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
дэлгэрэнгүй -
2025-06-19 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг Э жолоодон хот хоорондын замд явж байхад засмал зам дээр тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Тэмээний өмчлөгч буюу хариуцагч Х-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар торгох шийтгэл оногдуулж, шийдвэр хүчин төгөлдөр болсон тул тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 33,143,400 төгрөгийг Х-с гаргуулна...” гэж тайлбарласан.
дэлгэрэнгүй
Хариуцагч Х: “...тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гарган манай хээлтэй ингэн тэмээг дайрч хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Монголчууд бид хэдэн зуун жилээр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, аж амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай...” гэж маргажээ. -
2025-06-18 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч А, Б нар “М” ХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Даатгалын гэрээний 2.11-д заасны дагуу зам тээврийн осол даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан тул учирсан хохирлын 80%-аар тооцож, нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй...” гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа араас нь шүргэсэн Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гарсан байхад зогсож, дуудлага мэдээлэл өгөлгүй урсгал сөрж хөөн, эргэх үйлдэл хийхдээ бетонон хаалга мөргөж, өөртөө хохирол учруулан даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тул Даатгалын тухай хууль, талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй...” гэж маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-06-16 Judilogy
Нэхэмжлэгч нь 2019 оны 02 сард Хариуцагч ХХК-д ажилд орсон, 2019 оны 09 сард ажил олгогч болох Хариуцагч ХХК нь Нэхэмжлэгчийг амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласныг үнэлж, 2019 оны шилдэг ажилтнаар тодруулж, 3 өрөө орон сууцаар урамшуулан шагнах батламж олгосон. Ийнхүү 2021 оны 01 сард 3 өрөө орон сууцыг Нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгч (өмчлөлийг шилжүүлээгүй буюу Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй), үүнээс хойш Нэхэмжлэгч гэр бүлийн хамт тус орон сууцанд амьдарч байсан.
дэлгэрэнгүй
Нэхэмжлэгч нь 2022 оны 09 сард эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа 2022 оны 11 сард Хариуцагч ХХК нь тус орон сууцны хаалганы голыг сольж, Нэхэмжлэгчийг байранд орох боломжгүй болгож, улмаар бусдад 102,000,000 төгрөгөөр худалдсанаар орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байна. -
2025-06-13 Үндсэн хуулийн цэц
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн байна.
дэлгэрэнгүй -
2025-06-12 Улсын дээд шүүх
Иргэн М нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас 58 ширхэг хуш, 40 ширхэг нарсны зулзаган ургацыг худалдан борлуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр үндэстэй нь ухаж гарган гялгар цаасаар баглаж, Улаанбаатар хот руу тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.
дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP23. Ө.Болортуяа: Маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ
3 days ago

Сюзанн Митчелл: АНУ-д холбооны шүүгчдийг насаар нь томилдог, цалинг нь бууруулдаггүй
6 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 week ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь иргэний шүүхээр тогтоогдсон бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
2025-07-08
-
П.Батчулуунд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав
2025-07-07
-
Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь учирсан хохирлыг хариуцан арилгах үндэслэл болохгүй
2025-07-04
-
Энхбат Төгөлдөр
2025-07-04 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-04 Магистрын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-03 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-07-02 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-07-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !