Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2022-09-06 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
     Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан хорих ялын хугацааг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. 
    дэлгэрэнгүй
  • 2022-08-04 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Батаа /товчилсон нэрээр/ нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эгнээ байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээрийн хэрэгсэлд зам тавьж өгөх, тээврийн хэрэгсэл харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзлэх дүрмийг зөрчиж, эгнээ байр сольсоны улмаас иргэн Хишигээ /товчилсон нэрээр/-ийн Лексус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-08-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Алтангоо нь шүүхэд хандаж, ажлын газраас олгосон байрны  өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан гэх үндэслэлээр тус байранд оршин сууж байгаа Тунгалагийг албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан.
    дэлгэрэнгүй
  • 2022-08-31 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Од нь хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхэд хамгаалуулахаар өмгөөлөгч Батад өөрийгөө төлөөлөх эрх олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон бөгөөд хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад Бат нь “ …өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах шаардлагатай” гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргав.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-05 Улсын дээд шүүх
    Коронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөрөгдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг шүүх зөв гэж үзлээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-01 Легал дата
    Иргэн Я.М-ийн маллаж байсан улс, аймагт 1-3-р байрт хурдалж байсан азарга чононд идүүлжээ. Азаргын эзэн иргэн Б.Б Я.М-ээс хохирол 44,398,448 төгрөг нэхэмжлэв
    дэлгэрэнгүй
  • 2022-07-07 Улсын дээд шүүх
    Иргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авсан, харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-08-02 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    Нэхэмжлэгч Анар /иргэний нэрийг өөрчилж бичсэн болно/ нь хариуцагч Банкинд холбогдуулан, зээл олгохдоо зээлийн дүнгийн 1 хувийн шимтгэл авахаар заасан гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шимтгэлд суутгасан 559,000 төгрөгийг Банкнаас гаргуулах, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож,   зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-08-04 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Хуягаа /товчилсон нэрээр/ бизнесийн үйл ажиллагаандаа зориулж иргэн Туяа /товчилсон нэрээр/-аас 230.000.000 төгрөгийг 2 сар 10 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, Туяа 230.000.000 төгрөгийг 3 хувааж, Хуягаагийн дансаар шилжүүлсэн байна. Туяа нь Хуягааг үндсэн зээлийг хугацаа хэтрүүлж төлсөн, зээлийн хүүг дутуу төлсөн гэж, зээлийн хүүнд 30.938.356 төгрөг, алдангид 174.225.000 төгрөг, нийт 205.163.356 төгрөг гаргуулахаар хүүг гэрээнд зааснаар, алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн 50%-иар тооцож нэхэмжилжээ.

    дэлгэрэнгүй
  • 2022-08-01 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Солонго нь “ЮТ” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцны үнэ болох 107,648,000 төгрөгийг бүрэн төлсөн, “ЮТ” ХХК нь орон сууцыг мөн оны 3 дугаар улиралд багтаж ашиглалтанд оруулна гэж тохиролцжээ. Гэвч уг барилга нь тохирсон хугацаандаа ашиглалтад ороогүй байна. Иргэн Солонго шүүхэд нэхэмжлэл гаргаж, “ЮТ” ХХК-иас үлдэгдэл мөнгөө, түүнчлэн орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүйн улмаас өөрт учирсан хохирол гэж, орон сууцны мөнгийг төлөх гэж өөрөө болон түүний нөхөр банкнаас авсан цалингийн зээлийн хүү, мөн бусдаас орон сууц түрээсэлж төлсөн зардал, алданги нийт 60,724,390 төгрөгийг нэхэмжилжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-08-04 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Б, Х нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Х-гийн нэр дээр зээлийн гэрээг байгуулан, лизингээр машин худалдан авч, зээлээ хамтран төлж байсан боловч тэд салжээ. Салсны дараа Б машинаа унаж, зээлийн төлбөрөө төлж байтал Х машиныг нь нууцаар ачуулан авч яваад, зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,535,064 төгрөг төлж, машины гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авчээ. Б шүүхэд хандаж, Х-оос машины зээлийн төлбөрт төлсөн 10,880,452 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхэд, Х 2 жил машиныг унаж хэрэглэсэн тул зээлийн хүү, элэгдэл хорогдлыг төлөх ёстой гэж маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-08-10 Легал дата
    “А” ХХК нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх хугацаа болсон байна. “А” ХХК “манай компани хөрөнгө оруулагч нар Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаанд оролцох, хөрөнгө оруулалт оруулах боломжгүй болж компани маань санхүүгийн хүнд байдалд орсон, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй байгаа тул төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч тус газраас  төлбөр төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэх хариу өгч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-08-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
      Иргэн Мөнхбаатар, Баярмаа нар нь иргэн Сэр-Одоос 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 1 сарын 10 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-08-04 Легал дата
    Практикт иргэд хоорондоо байгуулсан гэрээ (ихэвчлэн зээлийн гэрээ, мөн түрээс, эд хөрөнгө хөлслөх гэрээ)-ний үүргийг хангуулах зорилгоор бусдын хөдлөх (ихэвчлэн тээврийн хэрэгсэл), үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авах явдал түгээмэл гардаг. Тэгвэл ийнхүү эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар байгуулсан худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээ зэрэг нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар шүүхийн шийдвэрүүд цөөнгүй гарсан байдаг. Эдгээр шүүхийн шийдвэрүүдээс дараах шийдвэрийг сонгон хураангуйлан хүргэж байна. 
    дэлгэрэнгүй
  • 2022-07-25 Улсын дээд шүүх
    Иргэн Б.С нь өөрийн хүү (хариуцагч) С.Б-тэй хамтран 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ХХБ банкнаас өөрийн цалингаа барьцаалан 8 сая төгрөгийн зээлийг 26 сарын хугацаатай,  сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл авснаас жил гаруйн дараа Б.С өвчний улмаас нас барснаас болж зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхээ больжээ. Иймд банкнаас зээлийн төлбөрийг хариуцагч С.Б-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
    дэлгэрэнгүй